Венесуэлийн засгийн газар Хятад юаниар төлбөр тооцоогоо хийхээр болжээ
Венесуэлийн засгийн газар болон газрын тос ханган нийлүүлэгч компаниуд АНУ-ын анхааруулгыг үл харгалзан бүх төрлийн төлбөр тооцоог юаниар хийхээр болжээ.
Венесуэл нь Ерөнхийлөгч Николас Мадурог хүчээр шахан зайлуулах зорилготой Вашингтон тус улсад хориг арга хэмжээ авснаас хойш олон улсын төлбөр хийх шинэ арга замыг эрэлхийлж байгаа бөгөөд энэхүү алхам нь тэдний гаргасан хамгийн том шийдвэр юм.
Албаны хүмүүс төрийн мэдэлд байдаг дор хаяж дөрвөн том компани энэ долоо хоногоос эхлэн юанаар төлбөрөө хийнэ гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар аль аль компаниуд юаниар төлбөр хийх нь тодорхойгүй байна.
Хятадын төв банк болох Хятадын Ардын банк мөн энэ талаар мэдэхгүй гэсэн хариуг өгчээ. Венесуэлийн төрийн мэдэлд байдаг газрын тосны PDVSA компани, Венесуэлийн төв банк, Венесуэлийн мэдээллийн яам хүртэл тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Венесуэлийн төрийн байгууллагууд уламжлал ёсоор хувийн хэвшлийн түншүүддээ орон нутгийн Боливар эсвэл буюу АНУ-ын доллараар төлдөг уламжлалтай. Гэхдээ Америкийн компаниудад Венесуэлийн төрийн байгууллагатай бизнес хийхийг хориглох журам гарснаар тус улсын засгийн газар ийм алхам хийхээх өөр аргагүй болсон гэж шинжээчид үзэж байгаа юм.