Трампын захиргаа НАТО-д үзүүлэх санхүүгийн туслалцаагаа танахаар болжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын төсөвт оруулдаг мөнгөн тусламжийн хэмжээг танахаар боллоо гэж Цагаан ордны төлөөлөгч хэлсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, саяхныг хүртэл НАТО-гийн төсвийн 22 орчим хувийг АНУ бүрдүүлсээр иржээ.
Өмнө нь АНУ хамтарсан аюулгүй байдлын хөрөнгө оруулалт, цэргийн хосолсон ажиллагааны зардал зэрэгт зориулж НАТО-ийн төсвийн 22 хувийг хангадаг байжээ. Харин одоо Трампын засаг захиргаа тэрхүү тоог 16 хувь хүртэл бууруулахаар болсон байна.
АНУ-ын батлан хамгаалах албаны ажилтнууд CNN-д хэлэхдээ, "Трампын засаг захиргаа АНУ-ын эдийн засаг хэдий сайн байгаа хэдий ч НАТО-ын төсвийн 14.8 хувийг хангаж буй Герман улсын ханштай ойртуулан өгдөг хандиваа 16 хувь хүртэл бууруулахыг хүссэн" гэжээ.
АНУ, НАТО-гийн хэд хэдэн албан тушаалтны үзэж байгаагаар Трампын засаг захиргаа НАТО-ийн төсөвт оруулдаг хувь нэмрийг эрс багасгасан нь Америк төвт үзлийг илүү дэлгэрүүлэх гэсэн Ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой шууд холбоотой аж. Мөн ирэх долоо хоногт Лондон хотод НАТО-ийн 70 жилийн ой болох бөгөөд тэр үед Трамп өөрийн биеэр мэдэгдэл хийхээр болжээ.