Үндсэн хуулийн цэцийн даргыг маргааш сонгоно
Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр БНСУ-д үүссэн шуугианаас болж өөрийн саналаар албан тушаалаасаа татгалзсан билээ. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болсон байна.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг. одоогийн байдлаа ҮХЦ-ийн даргын суудалд Ш.Солонго, Г.Баясгалан, Н.Чинбат нар нэр дэвших болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.