Шведийн эрдэмтэд 18 мянган жилийн настай гөлөг олж илрүүлжээ. Энэхүү олдворыг 2018 оны зун Сибирийн цэвдэгт бүсэд хийсэн малтлагын үеэр олсон боловч шинжээчид шаардлагатай судалгааг хийж насыг тогтоох гэсээр өдийг хүрсэн байна.
Газар удаан хугацаагаар хөлдүү байдалтай байсан ч гөлөгний зөвхөн яс төдийгүй зөөлөн эд, нүүрний ноос, сормуус, шүд зэрэг нь бүрэн үлдсэн үлджээ. Судлаачид тус гөлгийг орчин үеийн ижил төрлийн амьтадаас хэд дахин том болохыг тогтоожээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар тус олдвор нь эртний хүмүүс зэрлэг чоныг нутагшуулж эхэлсэн үеийнх байх магадлалтай аж.
Анх эрдэмтэд тус гөлгийг хэдхэн зуун жилийн настай гэж тогтоосон байна. Гэхдээ илүү сайн хийсэн судалгааны дараагаар түүнийг бүр хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан болох нь тодорхой болсон юм.
Тус гөлөг нь хүний тэжээж байсан хамгийн эртний нохой байж магадгүй юм. Учир нь шинжлэх ухааны албан ёсны онолоор анхны нохойнууд 10-15 мянган жилийн өмнө гарч ирсэн гэж үздэг аж.