М.Оюунчимэг: 2020 оны төсөвт ЖДҮХС-д хуримтлуулах мөнгө тусгагдаагүй орж ирсэн

М.Оюунчимэг: 2020 оны төсөвт ЖДҮХС-д хуримтлуулах мөнгө тусгагдаагүй орж ирсэн

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

 

-2020 оны төсөвт ЖДҮХС-гийн асуудал хөндөгдсөн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид асуулттай хэвээрээ байгаад байна. Та энэ дээр хариулт өгөхгүй юу?

 

-УИХ 2020 оны төсөв хэлэлцэх үеэр Сангийн яам бүх сангуудыг нэгтгэх асуудлуудыг оруулж ирсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бол жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ очвол маш хэрэгтэй сан. Мэдээлэлд ойрхон хүмүүс энэ сангаас мөнгө зээлж, энэ сан үеийн үед буруу замаар явж ирсэн. Тиймээс энэ санг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх журмыг яам нь гаргачихсан байхад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг ингэж нийлүүлж болохгүй. Тусад нь үлдээх ёстой гэсэн байр сууриа Ж.Ганбаатар гишүүн бид хэд нийлээд нэгдсэн чуулганаар хатуу илэрхийлсэн л дээ. Улмаар бидний санал дэмжигдэж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бие дааж үлдсэн. Сая Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд шалгаруулалтад явуулахад яг жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 43 аж ахуйн нэгж зээлээ авсан. Тэд баяртай байгаагаа илэрхийлж, талархлын мессэж бидэнд ирүүлсэн.

 

-2020 оны төсөвт ЖДҮХС-д хэчнээн төгрөг төсөвлөгдсөн юм бэ?

 

 

-Ер нь улсын төсөвт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хуримтлуулах мөнгө бол маш бага буюу бараг тусгагдаагүй орж ирсэн. Энэ санд мөнгө тусгагдах ёстой. Багаар бодоход 50 тэрбум төгрөг тусгагдах ёстой.

 

 

Тусгагдахдаа улсын төсвийн 10 хувь нь ч юм уу энэ санд очдог байх ёстой гэсэн байр суурийг баримталсан. Гэхдээ улсын төсөв амаргүй байгаа энэ үед ингэж төсвийн тодорхой хувийг ЖДҮХ санд үлдээх бололцоогүй. Гэхдээ ЖДҮХС-д буцаан олголтоос мөнгө орно.

 

-Энэ санд мөнгө тусгагдахгүй гэсэн үг үү?

 

-Жижиг дундүйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр мөнгө тусгах ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлээд ямар ч байсан тодорхой мөнгийг тусгана. Гэхдээ хангалтгүй байгаа. Бидний зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Энэ хоёр санд очих мөнгө нэмэгдсэнээр ажлын байр бий болгох, эргээд бичил бизнес, жижиг дунд үйлдвэрэл хөгжиж дэвших маш чухал ач холбогдолтой шүү дээ. Тиймээс бид энэ асуудалд анхаарч байгаа. Гэхдээ санхүүжилт хангалттай хэмжээнд биш байгаа. Тиймээс бид ирэх оны төсөвт дахин тодотгол хийвэл Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөнд оруулах бололцоотой.

 

-Гадаад, дотоодын эх үүсвэрээс хөрөнгө татах бололцоо хэр байдаг вэ?

 

-Гадаад дотоодын эх үүсвэрээс хөрөнгө татах бүрэн бололцоо байгаа гэдгийг салбарын сайд болон Сангийн сайд ч ярьж байгаа. Энэ бололцоон дээр Эдийн засгийн байнгын хороо шахаж ажиллана.

 

-Ер нь улс орны хөгжил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих асуудалд чиглэдэг л дээ. Хүрэх ёстой эзэндээ хүрч чадахгүй байгаа асуудлыг та хөндлөө. Гишүүд өөрсдөө ЖДҮХС-гаас зээл авах боломжгүй болсон шүү дээ. Тиймээс төсөв дээр энэ санд мөнгө төсөвлөхгүй байна уу гэх хардлага бас байна л даа...

 

-Энэ удаа харин ч дэвшил гарчихсан байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээл маш өндөр шалгууртай байсан. Тиймээс жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид авч чадахгүй байсан. Харин өнөөх өндөр шалгуурт нь нийцдэг томоохон аж ахуйн нэгжүүд хэдэн тэрбумаар нь авчихсан асуудал гарсан шүү дээ.

 

Ер нь Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаарх сүүлийн 10 жилийн судалгааг харахад мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан үүний нэг илрэл.

 

Эрх мэдэлтнүүд энэ мөнгийг дараа нь өөрсдөө авахын тулд өөрсдөдөө тохирсон дэндүү өндөр шалгуур тавьдаг. Жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд тэр шалгуурыг нь хангаж чаддаггүй асуудал байдаг. Тийм учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлийн яамнаас журмаа өөрчилсөн. Тус журмаар яг жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид зээлийн шалгуурт тэнцэж, хөнгөлөлттэй зээл авах зөв журам гарсан. Энэ журам хэрэгжээд явж байгаа учраас маш том дэвшил гарсан. Үүнийг жижиг дунд үйлдвэрлэлийг тойрсон шуугианы бас нэг нааштай үр дүн гэж харж байгаа. Тэр өндөр шалгуурыг намсгасан учраас эерэг хандлагууд гарч байна. Очих ёстой эзэндээ хөнгөлөлттэй зээл маань очиж чадаж байгаа.

 

-Ипотекийн зээлийн асуудлаар та үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж байсан энэ талаар тодруулбал?

 

-2013-2017 оны үед Монголбанк энэ хөтөлбөрийн зээлийг дангаараа санхүүжүүлж байсан. Энэ нь ихээхэн үр дүнтэй байсан. Шинээр олон залуу гэр бүл орон сууцтай болсон. Гэтэл одоо ипотекийн санхүүжилт нь тодорхойгүй болчихжээ. БХБ-ын сайд “Ирээдүй өв’’ сангаас санхүүжүүлэх тухай мэдэгдээд л, үүнийг нь Сангийн сайд нь үгүйсгээд л. Монголбанк нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд эндээс гарахаа мэдэгдээд л тодорхойгүй болчихоод байна л даа. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлээд Засгийн газрын энэ эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувь болгож бууруулсан. Ингэснээр банкуудын өөрийн эх үүсвэрээс Засгийн газрын санхүүжилтийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр найман хувийн ипотекийн зээл олгох энэ журам үйлчилж эхэлсэн. Энэ хүрээнд 430 орчим тэрбум төгрөг гарч ирж байгаа. Бидний хийсэн ажил зорилтот бүлэгтээ хүрсэн үү гэдэг эргэлзээтэй байгаа шүү дээ, тиймээс энэ асуудлыг хөндсөн.

 

-Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан. Энэ өдрийн талаар таны бодол...

 

-Энэ бол маш чухал зүйл. Монгол Улс түүхээрээ бахархдаг. Өнөөдөр дэлхий биднийг Их эзэн Чингис хаанаар мэддэг болсон. Тийм учраас энэ өдөр монгол бахархлын өдөр, монгол түүхийн өдөр юм. Дэлхий дахинаа тусгаар тогтнолоо баталгаажуулж, их түүхийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн аугаа хүн бол Чингис хаан учраас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх нь хамгийн зөв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419