Дональд Трамп Бээжингийн анхааруулгыг үл харгалзан Хонконгийг дэмжсэн хууль баталлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт Хонконгийн эсэргүүцэгчдийг дэмжих хоёр хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.
“Би ерөнхийлөгч Ши, Хятад, Хонконгийн ард түмэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор эдгээр хуулийн төслүүдэд гарын үсэг зурсан. Үүний үр дүнд Хятад, Хонконгын удирдагч нар өөрсдийн үзэл бодлын зөрүүг найрсаг байдлаар зохицуулж чадна гэж найдаж байна "гэж Дональд Трампын мэдэгдэлд дурджээ.
Трамп мөн энэхүү хуулий төслийг Бээжинтэй хийх гэж байгаа худалдааны хэлэлцээрийг нэгдүгээр шат хэмээн нэрлэсэн юм.
Энэхүү хуулийн төслийн дагуу Хонгконгийн автономит статус хангагдаж байгаа үгүйг үнэлсний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгодог болох бөгөөд нь Хонгконгийн бие даасан байдал алдагдсан гэж үзвэл АНУ Хятадад эдийн засгийн хориг тавих хүртэл арга хэмжээ авах аж. Мөн Хятадад ногдуулж буй тариф Хонгхонгт хамаарахгүй юм.
Пүрэв гарагийн өглөө Хонконгийн засгийн газар тус хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд "Энэ хоёр хуулийн төсөл нь Хонконгын дотоод хэрэгт илт хөндлөнгийн оролцоо бөгөөд эдгээр нь шаардлагагүй бөгөөд үндэслэлгүй бөгөөд тэд Хонконг ба АНУ-ын харилцаа, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө" гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Хятадын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мөн энэ хуулийн төслүүд нь эсэргүүцэгчдэд "буруу ойлголт" өгөх бөгөөд "Хонконгийн байдлыг намжаахад ямар ч туслалцаа үзүүлэхгүй" гэж мэдэгджээ.