Сөнөөгч онгоц агаарын бүсэд нь нэвтэрснээс болж Цагаан ордонд онц байдал зарлажээ
Өнгөрсөн Мягмар гаригт нэгэн сөнөөгч онгоц Цагаан ордны агаарын орон зайг нь зөрчсөний онц байдал зарлажээ. Азаар ямар нэг зүйл болоогүй учраас онц байдлыг 30 минутын дараа болиулсан байна.
"Цагаан ордны хязгаарлагдмал агаарын орон зайг сөнөөгч онгоц зөрчсөнөөс болж онц байдал зарласан" гэж нууц албаны төлөөлөгч "CNBC"-д өгсөн мэдэгдэлдээ хэлсэн байна.
Хойд Америкийн агаарын довтолгооноос хамгаалах командлал тус онгоцыг туршилтын журмаар хөөргөсөн бөгөөд хэт өндөрт гарснаас болж нисгэгч нь удирдлагаа алдсан байжээ. Тус нисгэгчид одоогийн байдлаар ямар нэг хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.