Францын хэвлэлд Цэцийн дарга асан Д.Одбаярын талаар ингэж бичжээ
Францын "France24" агентлаг Цэцийн дэд дарга асан Д.Одбаярын талаар дараах зүйлийг бичжээ:
Монгол эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн өргөн хүрээний эсрэг хууль батлуулахын төлөө тэмцэж байна.
Монгол Улсын хамгийн том эрх мэдэлтэй шүүгч гадаадад баривчлагдсан бөгөөд түүнд түүнийг эмэгтэй хүний биед бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутгасан нь томоохон шуугиан дэгдээсэн билээ.
Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Доржийн Одбаяр нь Өмнөд Солонгосын нисэх буудлын цагдаа нар 10-р сарын сүүлээр "Korean Air" нислэгийн үйлчлэгчийн биед зохисгүй байдлаар хүрсэн хэргээр сатуулсан юм.
Харамсалтай нь энэ мэт бэлгийн дарамт Монголд элбэг байдаг зүйл бөгөөд үүний эсрэг ямар нэг хууль тогтоомж тус оронд байдаггүй аж.
"Хэрэв нэг монгол онгоцны үйлчлэгчийг дарамталсан тэр юу ч хийж чадахгүй байсан. Учир нь эмэгтэйчүүдийг хамгаалах хууль Монголд байхгүй" гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн хэлэв.
Энэ хэргийн хохирогч гэгдэж буй монгол хүн биш байсан тул энэ хэрэг олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж тэр мөн дээрээс нь нэмжээ.
Тус улсын дээд шүүх баасан гаригт Одбаярыг албан тушаалаас нь огцруулахаар санал өгсөн боловч тэрбээр шүүхийн есөн гишүүний нэг хэвээр үлдэж байгаа юм.
2017 онд Холливудын продюсер Харви Вайнштейн цуврал бэлгийн дарамт үзүүлсэн, залуу жүжигчдийг дайрч доромжилсон гэх мэдээлэл олон нийтэд ил болсны дараа #MeToo хөдөлгөөн дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах том давалгааг үүсгэсэн ч байсан боловч Азид нөлөө нь харьцангүй бага хүрсэн билээ.
Харин Монголд Одбаярын хэрэг дахин сөхөгдөж, эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд парламентад ийм хэргээс хамгаалах хууль тогтоомжийг бий болго гэсэн шинэ шаардлагыг тавьж эхэлжээ.
Даваа гарагт Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах олон улсын өдөр НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш эмэгтэйчүүдийг хамгаалах, "бүх төрлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг зогсоох" арга хэмжээ авахыг уриалав.
"Би засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хаа сайгүй хүмүүсийг бэлгийн хүчирхийлэл, үл ойлголцлын эсрэг хатуу байр суурь баримталж байхыг уриалж байна." гэж тэрбээр хэлсэн байна.
Бэлгийн дарамтын тухай хуулийг 2015 онд Монголд нэвтрүүлсэн боловч үүнийг хоёр жилийн дараа хүчингүй болгосон юм. Улстөрчид уг хуулийг зарим хүмүүс буруугаар ашиглан гэмгүй иргэдийг хилс хэрэгт гүтгэж магадгүй гэсэн болгоомжлолыг гаргаж ирсэн учраас ингэж байжээ.
"(Бид) бэлгийн дарамтын талаархи шинэ зохицуулалтыг бий болгох ёстой ... ингэснээр бид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах болно" гэж улс төрч Оюундари хэлсэн байна..
Монголд бэлгийн дарамт шахалтын хэргийг Хүний эрхийн үндэсний комисс хариуцдаг.
Харин хяналт шалгалт, гомдлын комиссын дарга Тогоохүү энэ тогтолцоо хангалтгүй байгааг хэллээ.
2017 оны ХЭҮК-ийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 63 хувь нь даргаасаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохоо хүлээсэн байдаг. Тэдний ихэнх нь энэ тухайгаа мэдэгдсэн боловч талаас илүүд нь хариуцлага хүлээлгэж чадаагүй байна. Үүнээс болоод хохирогч нар энэ төрлийн гэмт хэргийг мэдэгдэх тохиолдол буурч байгаа ажээ.
Нэгэн эмэгтэй AFP-д өгсөн ярилцлагадаа ажил олгогч нь 12 жилийн өмнө оффис дээр дарамт шахалт үзүүлсний дараа хүчирхийлэхийг оролдсоны аж. Тус эмэгтэй ажил олгогчоо цагдаад мэдэгдсэн ч хангалттай нотлох баримт байгаагүйгээс ямар нэг арга хэмжээ авч чадаагүй байна. Мөн тэрбээр одоог хүртэл тус газраа ажилласан хэвээр байгаа гэнэ.
"Нэг орой удирдах ажилтан маань намайг өрөөндөө дуудаад өмдийг нь тайлахыг шаардаж орилсон. Аз болоход, хамт олон маань миний хашгирахыг сонссон бөгөөд түүнийг зогсоосон. Тэр намайг хүчиндэхэд тун ойрхон байсан." гэж тэрбээр хэлсэн байна.
Одбаярын хэргийг нээлттэй хэлэлцэж байгаа ч бэлгийн дарамтын эсрэг тухай хуулийн төлөө тэмцэгчид хатуу эсэргүүцэлтэй тулгарч байна. Зарим хүмүүс бүр Одбаярыг өмөөрөх хандлагатай байгаа аж.
Гэхдээ энэ хэрэг нь эмэгтэйчүүдийг ажил дээрээ бэлгийн дарамт үзүүлсэн талаарх түүхээ хуваалцахад түлхэц болжээ.
"Одбаяр шиг эрчүүд биднийг үргэлж доромжилж ирсэн, энэ бүхнийг эцэслэх ёстой" гэж нэг эмэгтэй сошиал медиа дээр бичээд монгол эмэгтэйчүүдийг нэгдэхийг уриалжээ.