"Google" компани удирдлагуудаа эсэргүүцсэн 4 ажилтнаа халжээ
Өнгөрсөн даваа гаригт "Google" компани тус компани удирдлагынхаа эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад идэвхтэй оролцсон дөрвөн ажилтныг халжээ.
Технологийн салбартаа тэргүүлэгчид тооцогддог тус компанийн ажилтнуудыг "Google-ийн аюулгүй байдлын бодлогыг удаа дараа зөрчсөн, компанийн нууцаг задруулсан" гэх үндэслэлээр халсан аж.
Тэдгээр дөрвөн ажилтан өнгөрсөн долоо хоногт 200 гаруй хамтран ажиллагсдаа цуглуулан жагсаал зохион байгуулсан бөгөөд тэд тус компанийн өөрчлөгдөж байдаг дотоод журам, бэлгийн болоод ажлын дарамтыг эсэргүүцсэн юм.
Програм хангамжийн инженер Ребекка Ривер, Лоренс Берланд, Жорж Лукас, Эдуард Женкинс нар өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн аж. Тэднийг мөн "Google" компани худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр шүүхэд өгч магадгүй байгаа аж.
Тус жагсаалд оролцсон "Google"-ийн ажилтнууд дээрх шийдвэрийг буруу хэмээгээд тэмцлээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар дээрх дөрвөн ажлтан ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.
"Google" компани мөн өнгөрсөн оны 4-р сард бэлгийн дарамттай холбоотой асуудлаар 48 ажилтнаа зэрэг халж байсан билээ.