Хийн хоолойг Монголоор дайруулах магадлал өндөр байна

Хийн хоолойг Монголоор дайруулах магадлал өндөр байна

Монголын нутгаар тавих хийн хоолойн төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ олон улсын банк–санхүүгийн байгууллагууд илэрхийлдэг. Гэхдээ юуны өмнө төсөл ашигтай эсэхийг нь судлаад ТЭЗҮ-ийг нь боловсруулах хэрэгтэй л дээ.

Энэ оны 12 дугаар сарын 1-нд ОХУ-аас БНХАУ-д 30 жилийн хугацаанд жил бүр 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх “Сила Сибири” хоолойг албан ёсоор хүлээн авах гэж байна.

 

БНХАУ-ын хувьд эдийн засгийн эрчимтэй өсөлт, байгаль орчны асуудлаас болоод хийн хэрэгцээ огцом өсөх төлөвтэй байгаа, нөгөө талаар ОХУ янз бүрийн хориг саадаас болоод Европын орнуудад хий нийлүүлэхэд хүндрэлтэй болсон учраас Хятадад хий нийлүүлэх дараагийн хоолойг барих талаар сүүлийн үед идэвхтэй яригдах боллоо. Оросууд дараагийн хийн хоолойг манай улсын баруугаар буюу Орос-Хятадын хиллэдэг хэсгээр тавих хувилбарыг нэг хэсэг нилээд ярьсан.

 

Гэтэл энэ нь:

харьцангуй урт буюу 6700 км;

өндөр уул, гол мөрөн зэрэг байгалийн саад бэрхшээл ихтэй;

газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр өнгөрнө;

дэлхийн өв хэмээн ЮНЕСКО-ийн жагсаалтад орсон тусгай хамгаалалттай газраар дайрах учраас шүүмжлэлд өртдөг;

улс төрийн хувьд тогтворгүй Шинжаан-Уйгурын нутгаар өнгөрөх тул бэрхшээл ихтэй гэж үздэг. 

 

Харин Монголын нутгаар дайруулбал:

харьцангуй богино;

голдуу тал хээрийн нутгаар баригдах тул байгалийн саад бэрхшээл багатай;

хэрэв Монголын төв хэсгээр тавигдах бол төмөр болон авто зам, эрчим хүчний шугам зэрэг байгаа дэд бүтцийг ашиглах боломжтой;

хийн томоохон хэрэглэгчидтэй шууд холбогдох учраас богино хугацаанд харьцангуй хямд өртгөөр барих боломжтой илүү үр ашигтай хувилбар гэж үзэж болох талтай.

Удахгүй ашиглалтанд өгөх гэж байгаа 2156 км урттай “Сила Сибири” хоолойг барихад 16 тэрбум ам. доллар зарцуулсан юм билээ. Хэрэв Монголын нутгаар УБТЗ-тай зэрэгцүүлээд хоолой барих юм бол урт нь 1050 км байх болно гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр манайхаар өнгөрөх хоолойг барих зардал “Сила Сибири”-ийг барьсан зардлын тал хувиас ямар ч байсан илүүгүй байх магадлалтай.

 

 

Хийн хоолой Монголын нутгаар дайран өнгөрөх нь ямар ашигтай вэ гэдэг асуулт байна. 2018 онд Украин улс өөрийн нутгаар 86,8 тэрбум шоо метр хий нийлүүлж 3 тэрбум ам. долларын орлого олсон бол Беларусь улс хий болон нефть дамжуулснаар 1,58 тэрбум ам. долларын орлого олсон гэнэ. Нэг мянган шоо метр хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2,5 ам долларын ханштай байдаг юм байна. Тэгэхээр хэрэв манай нутгаар жишээ нь 38 тэрбум шоо метр хий дамжуулах юм бол жил бүр бараг нэг тэрбум орчим ам. долларын орлого олох нь. Үүнээс гадна Улаанбаатарыг утаанаас салгахын зэрэгцээ өөрийн орны хийн хоолойны асуудлыг бүрэн шийднэ. Энэ дашрамд тэмдэглэхэд хийн аж ахуйн салбарын нэг ажилтныг дагаад эдийн засгийн бусад салбарт 4-6 ажлын байр шинээр бий болдог гэсэн судалгаа байдаг. 

 

Оросын тал манайхаар дайрах хийн хоолойг барих ажлыг аль болох түргэн эхлүүлэх сонирхолтой байна гэж ойлгож болно. Учир нь 12 дугаар сард ашиглалтанд өгөх гэж байгаа “Сила Сибири” хоолойг барьсан “Стройтрансгаз”, “Стройгазмонтаж” болон бусад компаний хэдэн арван мянган хүн, хэдэн мянган техникийг болоод хий дамжуулах ган хоолой хийдэг үйлдвэрүүдийг ажилтай байлгах хэрэгтэй. Дээр нь бас Балтын тэнгисийн доогуур өнгөрөх хийн хоолойг барих ажил ч энэ оны сүүлээр дуусч ихээхэн ажиллах хүч сулрах гэнэ. БНХАУ-ын хувьд хоолой барих компаниуд нь бэлэн байдаг гэсэн. 

 

Ерөнхийлөгч В.В.Путин энэ оны 9 дүгээр сард манай оронд айлчилж, Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсоныхоо дараагаар буюу 9 дүгээр сарын 9-нд “Газпром” компанийхаа тэргүүн А.Миллерт манайхаар дайруулан БНХАУ-д хий нийлүүлэх хоолой тавих асуудлыг судлахыг үүрэг болгосон билээ. Хийн хоолой барина гэдэг бол бизнес төсөл. Ийм ч учраас Ерөнхийлөгч В.В.Путин яамны сайддаа биш “Газпром” компаний удирдлагад үүрэг өгөв. Хятадад ч гэсэн хийн хоолойн асуудлыг ямар нэгэн яам биш харин CNPC гэдэг төрийн томоохон корпораци нь хариуцдаг учраас хий худалдах, худалдан авах гэрээг Орос, Хятадын энэ хоёр компани байгуулсан байдаг. Тэгэхээр хийн хоолой бариулах ажлыг манайх ч мөн адил төрийн томоохон аж ахуйн нэгжид хариуцуулбал зохимжтой бөгөөд миний олж харж байгаагаар хамгийн тохиромжтой нь “Эрдэнэс Монгол” компани юм.

 

“Эрдэнэс Монгол” компани нь: нэгдүгээрт, төрийн өмчийн; хоёрдугаарт, Засгийн газарт шууд харьяалагддаг; гуравдугаарт, Монголын бүх томоохон компаниудыг нэгтгэдэг; дөрөвдүгээрт, олон улсад танигдсан; тавдугаарт, компаний гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах.Чухам ийм л компани дэлхийн аваргууд болох “Газпром”, CNPC болон Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, “Торгоны зам” сан зэрэгтэй харьцах бололцоотой. Мэдээж төрийн болоод Засгийн газрын зөвшөөрөл, дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ ирэх 12 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” компани ОХУ-ын “Газпром” компанитай хийн хоолой барих ажлыг судлах талаар ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурвал энэ ажлын эхлэл тавигдлаа гэж үзэж болно.

 

Монголын нутгаар тавих хийн хоолойн төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ олон улсын банк–санхүүгийн байгууллагууд илэрхийлдэг. Гэхдээ юуны өмнө төсөл ашигтай эсэхийг нь судлаад ТЭЗҮ-ийг нь боловсруулах хэрэгтэй л дээ.

 

Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангай

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419