Хятад эмэгтэй ханиалгах үед 10 хавиргыг хугалсан талаар "Daily Mail" мэдээлэв. Энэ явдал Хятадын Жэжян хотод болсон байна. Астма өвчтэй 20 настай эмэгтэй хүчтэй ханиалгасныхаа дараа цээжнийхээ зүүн талд хүчтэй өвдөлт мэдэрсэн учраас эмнэлэгт очсон байна. Рентген шинжилгээ хийсний дараа хятад эмэгтэй ханиалгасны улмаас 10 хавирга хугалсан нь тогтоогджээ.
Шинжилгээгээр түүний цусан дахь кальци, фосфор, мөн Д витамин дутагдсанаас болж яс нь хэт хэврэгшин ханиалгах үед хугарсан болохыг илрүүлсэн аж. Тус эмэгтэй жингээ барих үүднээс нэг төрлийн хоол иддэг байсан учраас кальци, фосфорын дутагдалд орсон байна.
Мөн тэрбээр арьсаа борлуулахгүй хэмээн байнга нарны тос түрхэдэг байсан учраас Д витаминаа нөхөж чаддаггүй байсан гэнэ. Тэрбээр өдгөө тусгай тасагт амин дэмийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ирээдүйд амьдралын хэв маягаа өөрчлөнө гэж амалсан байна.