Оросын баг тамирчдыг Токиогийн Олимпод оролцохыг хориглох уу?
Орос дэлхийн Допингийн эсрэг агентлаг /WADA/-аас лабораторийн шинжилгээний мэдээлэл нь алдагдсан тухай тайлбарыг долоо хоногийн дотор тайлбарлаж өгөхийг шаардав. Хэрэв заасан хугацаанд тайлбарлахгүй бол ирэх 4 жилийн хугацаанд Оросын баг тамирчид олимп болон бүх төрлийн ДАШТ-д оролцох эрхгүй болох аж.
Олон улсын спортын хороо 2015 онд улсынх нь тамирчид допинг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Оросын спортын хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн билээ. Дэлхийн допингийн эсрэг байгууллагын мэдээлж байгаагаар өнгөрсөн 1-р сард Москвагийн төв лаборатори хэд хэдэн тамирчдын шинжилгээний мэдээллийг устгасан байж болзошгүй гэнэ.
Оросын спортын хорооны ерөнхийлөгч Станислав Посежкожов "Бид олон улсын спортын байгууллагад маш их итгэл үзүүлж, олимпод оролцох эрхийг Оросын тамирчдад олгосон. Гэхдээ одоо бид тэр эрхээ дахин алдах эрсдэлтэй тулгарлаа" гэж мэдэгдэв. Дээрээс нь Оросын Спортын яам Дэлхийн допингийн эсрэг байгууллагатай хамтран энэ хэргийн нарийн учрыг олно хэмээжээ.
Хэрвээ Оросын тал допингийн асуудлаа тайлбарлаж чадахгүй бол “WADA” 12-р сарын 9-ний өдөр Парис хотноо болох томоохон хурлаар эцсийн шийдвэрээ гаргахаар болжээ.
“WADA” Оросын тамирчдыг буруутай гэж үзэх юм бол Оросын хөл бөмбөгийн холбоо Санкт-Петербург хотноо ирэх онд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Euro 2020" тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдахаас гадна тус улсын баг тамирчид "Токио 2020" олимпийн наадамд хүртэл оролцох эрхгүй болох юм.