Цагдаагийнхан ням гарагт К-поп дуучин Го Ха Ра-гийн Сөүл хотын Гангнам-Гу дахь гэрээс нь түүний бичсэн гэрээслэлийг олсон гэдгийг YONHAP агентлаг мэдээллээ.
Гэхдээ зочны өрөөнийх нь ширээн дээрээс олдсон түүний гэрээслэлийг цагдаагийнхан ил болгохоос татгалзсан байна. Мөн тус гэрээслэлийг тэрбээр амиа хорлохоосоо өмнө бичсэн эсэх нь тогдоогдоогүй байгаа юм.
Сөүл хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Түүний гэрээс маш богинохон, гутранги утгатай байсан. Үүнээс үзэхэд тэр өөрийн амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун байгаагүй, их сэтгэлээр унаж байжээ” хэмээн хэлсэн байна.
Го Ха Ра нь 2008 онд байгуулагдсан байсан K-pop охидын хамтлагт элсэж байсан юм. Тус хамтлаг нь 2016 онд татан буугдах хүртэл тэрбээр"Pretty Girl" (2008) зэрэг хит дуунуудаараа дэлхий даяар алдартай болсон байв.