Х.Баттулга: Үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг хичээлийн хөтөлбөрөөрөө сайтар эзэмшихийг уриалж байна

Х.Баттулга: Үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг хичээлийн хөтөлбөрөөрөө сайтар эзэмшихийг уриалж байна

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан зохиож буй монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд боллоо.

2011 оноос уламжлал болгон 8 дахь жилдээ, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн хэлбэрээр гурав дахь жилдээ болж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, шалгарсан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2019” үзэсгэлэнд нийт 310 гаруй сурагч 220 орчим бүтээл дэлгэжээ. Үзэсгэлэн 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

 

ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Сурагч багачууд,

Монгол бичигтэн хүүхдүүд ээ,

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс албан хэргээ үндэсний болон кирилл бичгээр хөтөлж, хос бичигт шилжинэ. Үүний бэлтгэл болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хүүхдүүд та нарын адил үндэсний бичигтээ шамдан суралцаж байна. Түүнчлэн Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудаас гадаад улс руу явуулж байгаа албан бичиг, захидлууд бүгд монгол бичгээр явж байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх гадаад харилцааг үндэсний бичгээрээ явуулж байгаа юм. Их Эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид, Монголын эзэнт гүрний үед монгол бичиг маань дэлхийн өнцөг булан бүрд хүрч хааны зарлиг, Монголын эзэнт гүрний төрийн хэргийг төлөөлөн залгуулж байсан. Түүн лүгээ адил Эзэн Чингис хааны үр хойчис, Их Монгол Улсын залгамж халаа болсон өнөөгийн монголчууд бид гадаад харилцаагаа хүчирхэг дээдсийн улбаагаар үргэлжлүүлэн явуулж байгаагаа илтгэж байгаа хэрэг мөн.

Үүний зэрэгцээ дотоодод үндэсний бичиг соёлынхоо хэрэглээг нэмэгдүүлэх нь түүнээс ч илүү чухал. Ер нь тухайн улсын иргэд, хүүхэд багачууд үндэсний өв соёл, түүх уламжлалдаа суралцах, гүн бат танин мэдэх явдал бол оршин тогтнохуй хийгээд оюун санааны амин чухал дархлаа болдог.

Ийм учраас бид монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” уламжлалт үзэсгэлэнг сурагчдын дунд сүүлийн 3 жилийн турш тасралтгүй зохион байгуулж, сурагч багачуудаа өргөнөөр хамруулах, урамшуулах ажлыг хийж хэвшээд байна. Өнөө жилийн үзэсгэлэнд 310 орчим сурагч 220 гаруй бүтээлээр оролцож, үзэсгэлэнгийн цар хүрээ улам өргөжжээ. Цаашид ч энэ үзэсгэлэн хэлбэр, агуулгын хувьд өргөжин шинэчлэгдэж, үргэлжилсээр байх болно. Учир нь энэ бол бид эх оронч, үндэсний үзэл ухамсартай ирээдүй хойч үе, эх орныхоо бахархалт иргэдийг бэлтгэх үйлс билээ.

Энэ үзэсгэлэнгээс шалгарсан сурагчдын бүтээл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад улсын төрийн тэргүүнүүд, өндөр дээд зочдод өгөх гарын бэлэг болон очдог болохыг энэ ялдамд сурагчдадаа дуулгахад таатай байна.

Өнгөрсөн жилийн Үндэсний бичиг үсгийн баяраар миний бие зарлиг гаргаж, монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, монгол бичгийн төрөлжсөн улсын олимпиад зохион байгуулж хэвшихийг Боловсролын яаманд үүрэг болгосон. Удахгүй энэ хичээлийн жилдээ багтаагаад хүүхэд багачууд Та нарын дуртай үндэсний бичгийн төрлөөр улсын олимпиад зохион байгуулагдана гэж найдаж байна. Мөн Боловсролын яамнаас энэ үзэсгэлэнд шалгарсан сурагчдын бүтээлийг нийт Ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулж, үеийн найзууд, ах эгч, дүү нар нь үндэсний бичигтээ ийм үлгэр жишээ суралцаж, бичиж, бүтээж туурвиж байгааг үзүүлэн таниулж, сурталчлах нь зүйтэй. Орчин үе бол цахим хөгжлийн эрин үе тул сурагчид маань үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг хичээлийн хөтөлбөрөөрөө сайтар эзэмшихийг уриалж, аминчлан захиж хэлье. Ингэж байж үндэсний бичиг үсгийн маань ирээдүй батжих болно.

Ингээд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2019” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаа бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууддаа  гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол бичиг, үндэсний соёл маань ашид дэлгэрэн дэвжих болтугай» гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцаж, нас насны ангилалд шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйлангийн дунд ангийн сурагчдын ангиар зочилж, яриа өрнүүлэв.

 

10, 11, 12 дугаар ангийн Ахлах ангилалд

Тэргүүн байр: Ганболдын Пүрэвсүрэн – Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг

Дэд байр: Мөнхчулууны Цэнгүүн – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч. Бүтээл: Цаасан шувууны сургаал

Гутгаар байр: Батчимэг – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Үндсэн хуулиас

Тусгай байр: Сэргвалын Айсулу – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Өлзий

Тусгай байр: Отгонжаргалын Анхбаяр – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Бүтээл: Би хаана төрөө вэ.

8, 9 дүгээр ангийн Дунд ангилалд 

Тэргүүн байр: Цэрэндоржийн Анхцэцэг – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 86 дугаар сургуулийн 9-ийн 6 ангийн сурагч. Бүтээл: Оюун түлхүүр

Дэд байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн “Бийрийн жим” дугуйлангийн сурагчдын хамтын бүтээл

Гутгаар байр: Алтанцэцэгийн Маралмаа – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9б ангийн сурагч. Бүтээл: Гэсэр хаан

Тусгай байр: Ням-Очирын Бадармаа – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг

Тусгай байр: Хүрэлбаатарын Номин – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн 9д ангийн сурагч. Бүтээл: Хөх судар

6, 7, 8 дугаар ангийн Бага ангилалд шавь нараа бэлдэж оролцуулсан багш нар 

Тэргүүн байр: Даваадоржийн Мөнхчимэг – Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш.

Дэд байр: Батсуурийн Алимаа – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” ЕБС-ийн багш

Гутгаар байр: Дашмягмарын Дуламсүрэн – Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн багш

Тусгай байр: Жамсрандаваагийн Ишдулам – Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш

Тусгай байр: Намжилдоржийн Золжаргал – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багш

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419