Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар олон улс, бүс нутаг, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Түүнчлэн энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтэн жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө амжилттай хэрэгжин өндөрлөж байгааг талууд сайшаан тэмдэглэлээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.