Малайз улсад суматр хирс устаж дуусжээ. Тус улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан хамгийн сүүлийн суматр хирс өнгөрсөн бямба гарагт үхсэн байна.
Нэгэн цагт Азийн олон оронд идээшин амьдарч байсан суматр хирс мөхлийн ирмэгт ирээд байна. Малайз улсын хамгийн сүүлийн суматрын хирс болох Иман үхсэн үйлдэл явдал үүний нэг тод илрэл юм. 25 настай эм хирс Малайзын Борнео арлын амьтан хамгаалах паркад амьдарч байсан юм.
2014 онд хээрээс баригдсанаас хойш амьтан хамгаалах паркад байрлаж байсан энэхүү суматр хирс хорт хавдраар өвчлөөд байжээ. “Сабах” Ан Амьтдын Хэлтсийн тэргүүн Аугустине Тууга Малайзын хамгийн сүүлийн суматр хирс хүндээр өвчлөөд байсныг хэлжээ. 2015 онд Малайз улс суматр хирс тал хээрт устаж дуусаад байгааг зарласан бол тус улсын хамгийн сүүлийн эр суматр хирс энэ жилийн 5-р сард үхсэн юм.
2011 оноос хойш Малайзын эрдэмтэд тус улс дахь суматр хирсийг үржүүлэх янз бүрийн туршилт, судалгааг хийж байсан ч амжилтад хүрч чадаагүй. Судлаачид өнөөдөр дэлхий дээр 30-80 ширхэг суматр хирс байгаа гэж тооцоолж байгаагийн ихэнх нь Индонезийн Суматра болон Борнео аралд амьдарч байна.