"Toshiba" компани хорт хавдрыг 99 хувийн нарийвчлалтайгаар илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ
Японы “Toshiba” компани хорт хавдрыг цусны шинжилгээгээр 99 хувийн нарийвчлалтай оношилдог шинэ төхөөрөмж бүтээснээ мэдэгджээ.
Оношилгооны энэхүү төхөөрөмж нь хорт хавдрын эсийг цусанд шингээдэг жижиг РНХ молекулуудын төрөл болоод бөөгнөрлийг илрүүлдэг аж. Шинжилгээг хийхэд ердөө нэг дусал цус, хоёр цаг орчим хугацаа шаардлагатай бөгөөд “Toshiba” компанийн мэргэжилтнүүд ийм шинжилгээ хийхийн тулд оношилгооны чип бүхий зөөврийн төхөөрөмж бүтээсэн байна.
Дээрх шинжилгээгээр ходоод, хөх, элэг, улаан хоолой, нойр булчирхай, гэдэс, давсаг зэрэг 13 төрлийн хорт хавдрыг эрт үед нь оношлох боломжтой гэнэ. Хэд хэдэн хүүхдэд хийж буй шинжилгээ дууссаны дараа энэхүү оношилгооны шинэ аргыг өргөнөөр хэрэглэж эхлэнэ гэж “Toshiba” компанийн мэргэжилтнүүд найдаж байгаа аж.
Японд сүүлийн жилүүдэд хорт хавдар туссан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор түүнтэй тэмцэх шинэ аргыг идэвхтэй судалж байгаа юм. Японы мэргэжилтнүүд эн түрүүнд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх оношилгооны аргыг сайжруулахыг зорьж байгаа бөгөөд үүний тулд хиймэл оюун ухааныг илүү өргөн ашигладаг болжээ.