Байгалийн түүхийн музейг нурааж эхэлжээ
Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, оронд нь орчин үеийн стандартад нийцсэн музей байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг зарим иргэн, ТББ эсэргүүцэж шүүхэд хандсан.
Өнгөрсөн аравдугаар арадугаар сард болсон шүүх хурлаар Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн юм. Гэвч шүүхийн шийдвэрийг Засгийн газар эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр гүйцэтгэх засгийн талд гарсан юм. Ингэснээр тус музейг нураахаар болж байгаа юм.
Өнөөдөр буюу 11-р сарын 22-ны байдлаар барилгын дээвэр хэсгийг нурааж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.