Өртэй аж ахуйн нэгжийн тоо өсжээ
Ирэх он гарангуут нийгмийн даатгалын шимтгэл дахиад нэмэгдэнэ. Дахиад хэмээн тодотгосны учир нь энэ онд ч бас нэмсэн. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдэд ямар дарамт учруулсныг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ийн мэдээлсэн байна.
О.Амартүвшин: Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнээс хойш өртэй компаниудын тоо 2016 оныхоос 56.4, өрийн хэмжээ 44.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн өсөлт бодит секторт огт хүртээлгүй байгааг шууд илэрхийлнэ. 2020 онд энэ тоо улам нэмэгдэнэ.