БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

2019-11-23, 11:10 Боловсрол 1,277 1
БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2020 оны хичээлийн жилд нийт 55 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна.


НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.  Монгол Улсын иргэн, биеийн байдал эрүүл;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

  • Цахим өргөдөл /онлайн бүртгэл хийлгэх/
  • Инженер, Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
  • Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
  • Хятад хэлээр суралцах хүсэлтэй байгаа иргэдийн хятад хэлний түвшин HSK 4 дэс буюу түүнээс дээш байх шаардлагатай, англи хэлээр суралцах бол англи хэлний өндөр /IELTS-5,5, TOEFL-80 дээш оноотой байх/ мэдлэгтэй байна. Англи хэл дээр Суралцах хүсэлтэй иргэд тухайн сургуультайгаа холбогдож суралцах мэргэжлийн чиглэл англи хэл дээр явагдах эсэхийг  урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
  • БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаанд бусад мужийн болон сургуулийн тэтгэлгийг нэгэн зэрэг хүртэхийг хориглоно. Илэрсэн тохиолдолд БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийг зогсоож, олгосон тэтгэлгийг буцаан авах бөгөөд цаашдаа БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэхийг хориглох болно.
  • Засгийн газрын 2014 оны 71-р тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлнэ. ЭНД ДАРЖ татаж болно. Үүнд: 

ХОЁР. БҮРТГЭЛ

БҮРТГЭЛ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ 12.00 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та цаг тухайд нь бүртгүүлэхийг хүсье.

Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.

  • Гадаад паспорт, Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Албан газрын тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;
  • дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна;
  • HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргана уу;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг аль нэг банк дээр өөрийн биеэр очиж  Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Бүртгэлийн баталгаажуулалт Дээр дурдсан материалыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасаж цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 09.00-12.00 цагын хооронд 51-267131 утсаар лавлана уу.

 

ГУРАВ. БИЧГИЙН ШАЛГАЛТ:

2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10-11.30 цагт МУБИС -ийн байранд зохион байгуулагдна.

  • Бичгийн шалгалтад оролцоход 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, өөрийн Иргэний үнэмлэхтэй ирнэ.
  • Магистр, докторт бүртгүүгүүлэгчдээс англи хэл, хятад хэлний шалгалт тус тус авагдана.
  • Хариултын хуудсан дээрх санамжтай сайтар танилцана уу.

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн хуваарийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар, цахим хуудас болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.

*ЖИЧ: БИЧГИЙН ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ХУВААРЬ БОЛОН ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТУХАЙН ҮЕДЭЭ ЗАРЛАХ ТУЛ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ ҮҮДНИЙ САМБАР, ЦАХИМ ХУУДАС, FACEBOOK ХУУДАС БОЛОН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ЦАХИМ ХУУДАС ДАХЬ “ГАДААДАД СУРАЛЦАХ” ЦЭСИЙГ АНХААРАЛДАА АВЧ ХҮЛЭЭН АВНА УУ.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ 

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419