НАТО сансар огторгуйг цэргийн тусгай ажиллагаа явуулах шинэ талбар хэмээн зарлалаа
Наса сансар огторгуйг цэргийн хүчний ажиллагаа явуулах тусгай салбар хэмээн зарлаад байна. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтонберг гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар нь сансар огторгуйг хуурай газар, агаар, далай тэнгис, кибер орон зайн адил тусдаа орон зай, шинэ талбар гэж хүлээн зөвшөөрснийг мэдэгдсэн юм.
Түүнчлэн сансар огторгуйг Умард Атлантын зүгээс хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна. Гэхдээ НАТО-гийн орнууд сансар огторгуйд өөрийн гэсэн зэвсгээ байршуулахгүй гэдгээ ч баталцгаасан. Өнгөрсөн 6 дугаар сард Умард Атлантын эвсэл сансрын анхны стратегиа боловсруулан гаргасан юм. Юуны түрүүнд НАТО цэргийн ажиллагааны үед чухал хэрэгцээтэй холбоо харилцаа, навигацийн болоод пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэхэд ашигладаг хиймэл дагуулуудыг хамгаалахаа энд мэдэгдсэн байсан юм.
НАТО-гийн удирдагчид Хятад, ОХУ зэрэг орнууд ийм хиймэл дагуулуудыг устгах, үйл ажиллагаанд нь хориг хязгаар тогтоох боломжийг судалж байгаа хэмээн болгоомжлох болсон юм. Учир нь өнөөдөр дэлхийн тойрог замд 2000 орчим хиймэл дагуул байгаагийн тал хувь нь Умард Атлантын эвслийн орнуудынх юм.