Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран өнөөдөр (2019.11.22) Төрийн ордны их танхимд Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны 79 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг зохион байгуулав. 
Хэлэлцүүлгийг нээж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар үг хэллээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос хэлэлцүүлгийн зорилгын талаар тодруулахад, “Хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ямар ажил хийсэн бэ, тэр дундаа иргэд рүү чиглэсэн, иргэдийн цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн, аюулгүй байдлыг хангасан ямар үйл ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл өгч,  ажлаа тайлагнаж байна” гэлээ.
 
Тэрбээр мөн 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн багц хуулийн гол үзэл баримтлалын дагуу  үйл ажиллагаагаа цахим болгох бодлогыг баримталж, энэ чиглэлээр хийсэн ажлын талаар ярилаа.   
Тухайлбал, бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 онд BURTGEL.MN системийг бий болгож, тус системээс өнөөдрийн байдлаар иргэд 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байна.
Мөн 2019 оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болсон бөгөөд 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар захиалан авчээ.
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тодорхой төрлийн мэдээллүүд буюу нэрийн болон хаягийн сангийн мэдээллийг нээлттэй болгожээ. Энэ хүрээнд Монгол Улсад байгаа 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг нээлттэйгээр байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан байна.
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэг иргэнд Улсын бүртгэлийн, иргэний үнэмлэхний, жолооны үнэмлэхний, татвар төлөгчийн, нийгмийн даатгалын дэвтрийн гэхчлэн 10 орчим дугаар байдаг ч иргэд үүнийг тэр болгон мэддэггүй учир  энэ асуудлыг цэгцэлж, хэрхэн нэг бүртгэл болгох вэ гэдгийг судалж үзсэний үндсэн дээр Улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг хэрэглээнд оруулах гэж байгаа юм байна.
“Бүртгэлийн нэг дугаар буюу 12 оронтой дугаарт тухайн иргэний бүх мэдээллийг нэгтгэн байршуулснаар жинхэнэ утгаараа “Нэг иргэн-Нэг бүртгэл” болно. 
Энэ ажлыг эхлүүлэхээр холбогдох хууль  тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж ярилаа.
 
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд уг хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох зэрэг зорилтуудыг тусгажээ. 
 
“Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны ололт, амжилт, цаашдын зорилт”, Азийн хөгжлийн банкны Монгол дахь дэд захирал Деклан Магий “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох нь”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр “Монгол Улс дахь олон зорилтот кадастр ба улсын бүртгэл”, Үндэсний дата төв УТҮГ-ын захирал М.Баттулга “Төрийн цахим шилжилтийн суурь систем”, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Мөнбат “Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа-Invest in Mongolia center” сэдвээр илтгэл тавилаа
 
Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, асуултад холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.
 
Хэлэлцүүлгийн үеэр улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар гэрэл зургийн үзэсгэлэн гарч, улсын бүртгэлийн зарим үйлчилгээг иргэдэд үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419