500 орчим хүн болон 100 гаруй гэр бүл Оросын цэргийн хүчний хяналтан дор Сирийн Дейр эз-Зор мужийн нутаг дэвсгэрт буцаж очсон гэдгийг ТАСС агентлаг мэдээллээ.
Орон нутгийн захирагч Абдулла Шейх Салахал сэтгүүлчдэд "Тэдний буцах боломжийг хангах ажиллагаа гурван сараас илүү хугацаанд үргэлжилсэн. Тэд компьютерын мэдээллийн санд шалгагдсан, бүгд энгийн хүмүүс юм" гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр "Оросын ачаар Дэйр эз-Зорыг чөлөөлөгдсөнөөс хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд 15.000 гаруй хүн гэр рүүгээ буцаж ирж чадлаа" хэмээн нэмж дурдсан юм.
Харин Сири дэх Оросын талаас Сергей Жмурин нь "Бид тэдэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Тэд бүгд хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн үзлэг үйлчилгээнд хамрагдаж, энгийн иргэнийхээ амьдралд эргэн орох болно" гэж амласан байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр 2015 оны намраас хойш бараг 700.000 хүн Сирид буцаж очжээ.