Хонконгийн тэмцэгчид Малайз дахь оюутнуудаас өөрсдийнх нь явуулж буй засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжихийг хүссэн болохыг NHK агентлаг мэдээллээ.
Олон эсэргүүцэгчдийн хоргодож байгаа Хонконгийн Политехникийн их сургуулийн оюутны холбооны ахлах гишүүн Ли Хауин нь пүрэв гарагт Куала Лампурт очиж, 20 орчим нутгийн оюутнуудтай уулзаж ярилцсан бөгөөд Хонконгийн товлолт сонгуулийн талаар дурдаад "Залуу сонгогчдын нөлөө улам бүр нэмэгдэж байна" гэж хэлжээ.
Тэрбээр их сургуульд сурч байсан оюутантайгаа видео холбоосоор ярьж, "Хонконгийн засгийн газраас эсэргүүцэгчид рүү цохилт өгснийг буруушааж байна. Хятадын Коммунист нам нь хүн чанар, ёс суртахуунгүй тул цаашид нөхцөл байдал улам дордох болно" гэж хэлжээ.
Улмаар тэд уг хөдөлгөөнийг Хонконгийн ард түмний эрх ашгийг хамгаалах зорилготой учраас Малайзчуудыг тэмцлийг нь дэмжихийг уриалав.
Ли хэлэхдээ "Удахгүй болох сонгууль нь залуу хүмүүсийн бодол, итгэл найдвар байх ёстой" гэсэн байна.