Хятад улс Хонконгийн тогтвортой байдлыг сүйтгэхийг хэнд ч зөвшөөрөхгүй
Хятад АНУ-ыг Хонконгийн Хүний эрх ба ардчиллын тухай хуулийн төслийг баталсан явдлыг эрс эсэргүүцэж байгааг Ройтерс агентлаг мэдээллээ. Энэ талаар Хятадын ахмад дипломатч Ван И "АНУ нь Хонконгийн хүний эрхийн тухай хуулийн төслийг баталж, Хонгконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд саад учруулж байна. Бид үүнийг хэнд ч, хэзээ ч зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ.
Харин Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд "Хятадын төлөөлөгч АНУ-ын батлах хамгаалах яамны дарга Уильям Коэнтэй Бээжинд хийсэн уулзалтынхаа үеэр Хятад улс "Нэг улс хоёр систем"-ийн зарчмыг яаж ч байсан алдагдуулахгүй" гэж хэлсэн болохыг дурдсан байна.
Тэд АНУ-ыг Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохоо зогсоохгүй бол хариу арга хэмжээ авна гэдгээ удаа дараа анхааруулаад байгаа юм.