Ким Жон Ун Өмнөд Солонгост болох АСЕАН-ы чуулга уулзалтад оролцохоос татгалзжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Пусанд болох Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалт АСЕАН-д оролцохоос татгалзсан гэдгийг Ройтерс агентлаг мэдээллээ.
Түүнийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 11-ний өдөр чуулга уулзалтад урьж, урилга явуулсан боловч тэрбээр АНУ-тай харилцах харилцаа таагүй байгаа учир очихгүй гэж мэдэгдсэн байна. Ким Жон Ун нь АНУ-ыг хоёр Солонгосын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа гэж үзэж байгаа аж.
Угтаа бол хоёр Солонгос өнгөрсөн онд гурван чуулга уулзалтад оролцож, дипломат харилцаа холбоогоо өргөжүүлж, эдийн засгийн зогсонги байдалд анхаарахаар тохиролцож байв.
Харин Пхеньян өнгөрсөн сард Сөүл ба Вашингтоны эсрэг цэргийн сургуулилт хийж, Өмнөд Солонгос болон АНУ-ыг заналхийлсэн үйлдэл гаргасан юм.