ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлжээ.Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Нямдаваагийн ажлын өрөөнд, мөн гэрт нь өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн гэнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохдоо бусдаас онц их хэмжээний авлига авсан нь гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон гэдгийг онцолж байлаа. АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт түүнийг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулах хүсэлт хүргүүлсэн байна.