Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ. Уг хүсэлтийг хэлэлцэх цэцийн гишүүдийн хурал 11:00 цагт товлогдсон байна. Харин хурлаас гарсан шийдвэрийг хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөрөө дамжуулан нийтэд мэдээлэх тухай эх сурвалж хэлэв.
Үндсэн хуулийн цэц нь 9 хүний бүрэлдэхүүнтэй:
- Д.Одбаяр /Дарга/
- Н.Чинбат /Гишүүн/
- Д.Солонго /Гишүүн/
- Ш.Цогтоо /Гишүүн/
- Ш.Солонго /Гишүүн/
- Б.Буяндэлгэр /Гишүүн/
- Ц.Нанзаддорж /Гишүүн/
- Г.Туулхүү /Гишүүн/
- Г.Баясгалан /Гишүүн/