Пүрэв гарагт БНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьж, удахгүй хугацаа нь дуусах гэж буй Сөүл, Токиогийн цэргийн мэдээлэл солилцох гэрээ болон АНУ, БНСУ-ын батлан хамгаалахын зардлын талаар хэлэлцсэн гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Японтой цэргийн мэдээлэл солилцох гэрээний хугацаа бямба гарагт дуусах гэж буй үед БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар утсаар ярьсан байна.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Помпео, Кан нар нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцож, БНСУ-Японы харилцааны чухалыг онцолжээ. Мөн М.Помпео гурван талын хамтын аюулгүй байдлын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон дээрх гэрээг сунгахыг БНСУ-д уриалжээ.
Токио дайны үеийн асуудлуудын улмаас авсан эдийн засгийн арга хэмжээгээ цуцлаагүй тохиолдолд шийдвэрээ өөрчлөхгүй хэмээн Сөүл үзэж байгаа ажээ.