Улаанбаатар-Бээжингийн чиглэлд хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна
Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг өнөөдөр ослын буулт хийсэн талаар мэдээлэл гараад байгаа юм.
Энэ талаар МИАТ компаниас тодруулахад "2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн Улаанбаатар - Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 08:01 цагт хөөрсний дараа агаарын хөлөгт техникийн үзлэг газарт хийх шаардлага гарсан.
Иймд тус нисэх буудалд 08:42 цагт эргэж хэвийн газардсан. Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг ослын буулт хийгээгүй. Энэ бол ослын буулт огт биш.
Одоогоор /13:30 цагийн байдлаар/ тус "Боинг 767" агаарын хөлөгт техникийн үзлэг хийсэн тул Улаанбаатараас Бээжингийн чиглэлд яг одоо хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна" гэлээ.