Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас барсан хэргийг шалгаж байна
.
Тодруулбал, 52 настай иргэн Б бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Ийн өнгөрсөн сарын 24-ний 06:00 цагт буюу эмнэлгээс гарах өдрийн өглөө сувилагч А цагийн тариа хийхдээ цефатоксим тариаг өвчтөнд тарих гэж байгаад андуурч, бензатин пенициллин тариаг судсаар тарьснаас үүдэн тухайн өвчтөн нас барсан болох нь тогтоогдсон байна.
Тухайн сувилагч нь өнгөрсөн оны долдугаар сард ажилд бөгөөд орон тоо байхгүйн улмаас төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн хүнийг мэс заслын сувилагчаар ийн ажиллуулж байжээ.
Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А гадуур байцаалт өгч байгаа аж.