Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны дайнд Хятадыг буулт хийхийг шаардсан гэдгийг NHK мэдээллээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жилийн эцэс гэхэд хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй байх магадлалтай болохыг мэдээлж байна. Харин Трамп энэ талаар "Хятад улс надтай хэлэлцээр хийх хэрэгтэй. Учир нь тэдний эдийн засаг тийм ч сайнгүй байгаа" гэж хэлжээ.
Мөн Вашингтоны зүгээс Хятадын талыг оюуны өмчийн эрхийг хамгаалах, зарим татварыг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авах хэрэгтэй болохыг сануулж буй юм.