Эрдэмтэд Ангараг гараг дээр шавж амьдардаг болохыг олж тогтоожээ
НАСА нь Ангараг гарагийн гадаргуу дээр шавж амьдардаг болохыг олж тогтоосон гэж Огайо мужийн их сургуулийн хүндэт эмч Уильям Оаммер мэдэгдсэнийг Daily Mail мэдээллээ. Тэрбээр Ангаргийн зургууд дээр чулуужсан амьтдын төрөл зүйл харагддаг бөгөөд одоо ч амьд биет амьдарч байгаа гэдгийг хэлжээ.
Уильям Оаммер "Тус гэрэл зураг дээр ямар нэг амьтны их бие болон шавж харагдаж байна. Энэ бол чухал баримт нотолгоо юм" хэмээн нэмж өгүүлсэн байна.
Та бүхний харж буй энэхүү зургийг НАСА-ийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораториос авсан ба тэд судалгаагаа хэдэн жилийн турш хийж байгаа юм.
Ангараг дээрх шавжнууд нь эрдэмтдийн үзэж буйгаар нүдэнд харагдахуйц толгойтой, зургаан хөлтэй, эвэртэй, сегментчилсэн хэсгүүдтэй бөгөөд манай гарагийн шавжнуудтай ихээхэн төстэй гэнэ. Мөн зарим шавжнууд нь зөгий эсвэл мөлхөгч амьтан болох могойтой ойролцоо байх магадлалтай аж.
Үүний улмаас эрдэмтэд Ангараг гараг дээр амьдрал байх боломжтой гэж үзэж буй юм.