АМГТГ-ын хууль зөрчиж олгосон ураны зөвшөөрөл үндэстнийг мөхөөж мэднэ

АМГТГ-ын хууль зөрчиж олгосон ураны зөвшөөрөл үндэстнийг мөхөөж мэднэ
“Их, Бага Баяншарга” ТББ-ын  тэргүүн Л.Бортой ярилцлаа.
 
-Уран ашиглах тухай хууль бус зөвшөөрлүүдийг цуцлуулахаар гаргасан танай ТББ-ын нэхэмжлэл ямар шатанд яваа вэ?
 
-Бид  ННФ-ын төслийн хүрээнд  нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл хийж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны долдугаар сарын 22-ны 512 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгосон юм. Ингээд  “Гурвансайхан” компанид  2016 оны есдүгээр  сарын 20-ны өдөр олгосон MY-00020634 тоот цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад ажиллаж байна. Энэ хэрэг Захиргааны хэргийн шүүх дээр байгаа.
 
-Нийтийн эрх ашгийг нэхэмж­лэн хамгаалах стратегийн өмгөөлөл гэж юу вэ?
 
-Өмгөөлөл  хийдэг   олон улсын ийм  туршлага байдаг. Зорилго нь хувь хүний эрхийн зөрчлөөр дамжуулан ижил нөхцөлд байгаа нийтийн эрх ашгийг хамгаалах, дахин тухайн зөрчил гарахаас сэргийлэх юм. Үр дүн нь шүүх дээр ялалт байгуулахаар хэмжигдэхгүй, төрийн бодлого, хууль тогтоомж, институцийн тогтолцоо, үйл ажиллагаа,олон нийтийн ойлголт, хандлагад өөрчлөлт гарахад нөлөөлнө. Энэ талаас нь авч үзвэл манай Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд иргэд олон нийтийн  санал, оролцооны заалтууд нэр төдий байна. Уул уурхайн компани, төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэлд тусгай зөвшөөрлийг  цуцлах үндэслэл хязгаарлагдмал.Иймээс нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаад хариуцлага  тооцдог байхаар  хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
 
-Хэрэг удааширч шийдвэрлэг­дэхгүй байгаа шалтгаан нь юу вэ?
 
-Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай ТББ-аас анх 2017 оны арваннэгдүгээр сарын 20-нд нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш элдэв шалтгаанаар нэхэмжлэл буцаагдсаар өнгөрсөн   зургадугаар сарын 24-нд гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг үүсгэх тухай НЗХАШШ-ийн шүүгчийн захирамж гарсан. Өөрөөр хэлбэл, 1.8 жил хөөцөлдөж байж хэрэг үүсгэсэн. Өнөөдөр бараг гурван жилийн нүүр үзэж байна. Манай ТББ-аас хуульд нийцүүлсэн бүрдүүлбэр гаргаж өгсөн байтал  хэрэг үүсгэхэд хангалтгүй гэж  буцаасаар нэг жилд  хийсэн ажлын тайлан гэхэд 30-40 хуудас материал бичиж өгсөн. Уг  нь  бидний өгсөн бүрдүүлбэрийг  технологийн дэвшил ашиглаад интернэтээс шүүгчийн туслахаар  шалгуулахад хоёр  цагт багтах ажил байсан. Ингэж  бид хоёр жил тойрон хөөцөлдсөөр өнгөрсөн долдугаар  сарын 1-нд хэрэг үүсгэх захирамж гаргуулсан. Гэвч түүнээс гурван сарын дараа 2019 оны аравдугаар  сарын 15-нд анхны шүүх хурал “Гурвансайхан” компани тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг засуулаад ирсэн ч шийдвэр нь шинээр гараагүй гээд  хойшилсон. Дараагийн хурал  өнгөрсөн сарын 30-нд болсон ч хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүйгээс  хойшилсон.  Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцохгүй, шүүхийг үл хүндэтгэж байхад, шүүгч  харин тэднийг дэмжиж хурлыг хойшлуулсаар байгааг манай өмгөөлөгч эсэргүүцэж шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар гурав дахь удаагаа шүүх  хурал хойшилж энэ сарын  18-нд болсон. Гэтэл АМГТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр газарт  шүүх хуралтай гээд бас л  ирээгүй. Оронд нь ирсэн хуульч нь хариу тайлбараа бичгээр өгөх санал гаргасныг шүүгч зөвшөөрч  дөрөв дэх удаагийн шүүх хурал мөн хойшилчихлоо. Өмгөөлөгч бид Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэж өгөхгүй болохоор Давж заалдах шатны шүүхэд хандсан, шүүгчийн  талаар шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, шүүгчээс татгалзах зэргээр  хуулийн хүрээнд боломжит бүх хувилбарыг хэрэглээд ахиц гарахгүй байна. Хэрэг хувь шүүгчийн үзэмжээр явж, иргэн хүн шударга ёсны төлөө явсанаараа хэрэгтнээс ч илүү сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч байна.
 
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутгийн заагт уран ашиглах тусгай зөвшөөрлийг “Гурвансайхан” компанид хууль зөрчиж олгосон гэсэн үү?
 
-Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай  хуулиудын  холбогдох  заалтууд  огт хангагдаадүй байхад энэ компанид   MY-00020634 тоот Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга олгосон байдаг. Энд 20 жилийн хугацаатай олгох ёстой зөвшөөрлийг 30 жилээр  олгосон нь тус лицензийг  хүчингүй болгуулах  ганц үндэслэл ч  биш бидний олж тогтоосноор зөвхөн Цөмийн энергийн тухай хуулийн 36 заалтыг зөрчсөний нэг нь юм. Одоо тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг засаад ирүүлсэн ч хүчингүй. БОАЖЯ-наас гаргуулсан хоёр удаагийн лавлагаагаар MY-00020634 тоот тусгай зөвшөөрлийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн материал архивт байхгүй гэсэн тодорхойлолт ирсэн. Гэтэл саяхан хавтаст хэрэгт оруулахаар  өгсөн байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 36.1-д зааснаар гурван сарын хугацаанд уурхайн шав тавихыг заасан байхад дөрвөн  жилийн дараа шав тавьсан материалыг ирүүлсэн. Эдгээр нь “Гурвансайхан” компани 2016 онд уран ашиглах тусгай зөвшөөрөл авахдаа бүрдүүлсэн байх учиртай.
 
-Гэтэл одоо “Гурвансайхан” компанид бүрдүүлбэр хангуулах гэж шүүх хурлыг хойшлуулсаар байгаа  юм байна шүү дээ? 
 
-Төрийн байгууллагуудын  ажил ийм  маягаар явж байгааг би ч гэсэн гайхаж байгаа. “Гурвансайхан” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн есөн жилийн (2007онд) хугацаа дуусч, Ашиглалтын өмнөх гурван жил нь 2010 онд дууссан. Ингээд 18 дахь жилдээ 2016 онд ашиглалтын зөвшөөрөл авснаас хойш 2016-2019 онд огт үйл ажиллагаа явуулаагүй нь тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлтэй байхад мөн л  цуцлахгүй байна.
 
 
Орон нутгийн хяналтаас  үзэхэд  Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт 1998 оноос эхлэн олон жил өрөмдлөг хийснээр барахгүй “туршилт” гэхээр хор хөнөөлгүй мэт тархи угааж  газар доор хүхрийн хүчил шахаж уусган баяжуулах арга хэрэглэснээ нууж,  ураны исэл буюу “шар нунтаг” гарган авсан мэдээлэл байдаг.
 
 
-Энэ компанийн ураны хайгуул “туршилтын олборлолт” хийхдээ  нийтийн эрх ашгийг зөрчсөн гол зөрчил, түүнээс гарах хор хөнөөл  нь юу вэ?
 
 
-Өрөмдлөг хийх үед шаварт химийн бодис хийж зуурдаг, өрөмдлөгийн  явцад ураны хүдрийн биетэд нэвтрэх тохиолдолд цацраг идэвхт шлам үүсдэг. Өөрөөр хэлбэл, альфа, бета, гамма болон радон хий гардаг. Шаврын хаягдлын зүмп бүрд долоо хоногт нэг удаа альфа,бета,гамма цацрагийн бохирдлыг багажаар хэмжинэ гэж стандартад заасныг хэрэгжүүлээгүй. Эдгээр ионжуулагч цацрагийн аюул нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг.
 
 
Иймд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг улс үндэстний засгийн газрууд онцгойлон хяналтандаа авч  аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Гэтэл “Гурвансайхан” компани цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын стандартыг зөрчиж нууцаар “газар доор ураны хүдрийг хүхрийн хүчил шахаж уусган баяжуулах арга” хэрэглэж “шар нунтаг” дээж гарган авч байснаа огт мэдээлээгүй. Энэ нь гүний усыг цацрагаар бохирдуулсан байж болзошгүй юм. Энэ нь Монгол Улсад  мөрдөж буй холбогдох бүх хуулийг зөрчиж “Гурвансайхан” компанид уран ашиглах  зөвшөөрөл  олгосон нь АМГТГ-ын туйлын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны үр дагавар юм.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419