Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүссэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ сарын 19-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилсан аж.
Иймээс ч УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Н.Оюундарь асуулт асууж, хариулсны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн юм.