Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй
Дубайн гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Оюутолгойд 15,000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй ААН бизнесийн үйл ажилла эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна. Намайг 2017 онд ХЗДХ-ийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани болон Монгол Улсын засгийн газар хооронд асуудал яригдсан.
- УИХ Оюутолгойн гэрээг зогсоох талаар ярьж байна. Ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү.
- Танай захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа энэ танай засгийн газрын байр суурь мөн үү.
- Татварын шалгалт орж акт тавигдсан. Татварын маргаантай асуудлыг гэрээндээ зааснаар эвийн шугамаар шийдье. Арбитрын шүүхээр шүүхдэлцмээргүй байна гэх санал тавьсан. Манайхаас албан ёсны хариулт өгөөгүй байсан.
Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа сонирхолтой нь нэг өдөр захиргааны шүүх хуралдаж Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн төлөвлөгөөг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө Оюутолгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан.
Миний байр суурь бол энэ төсөл цааш үргэлжлэх ёстой гэх хатуу байр суурьтай байдаг. 2009 онд Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. 9 тэрбум долларын өрөнд орвол энэ хүмүүс төлөх юм уу монгол түмэн л төлнө шүү дээ. Би шулуухан хэлчихье аюулгүйн зөвлөлийн гишүүд миний ярьж байгаатай ижил саналтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй. гэв.