Миторюү Б.Төрболд, Хоошорюү С.Бямбасүрэнгээр даваагаа ахиулав
Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн арав дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн тав дахь бөх Аойямаг давснаар башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна. Их аваргын араас найман даваа хоёр унаатай баруун жигүүрийн комүсүби Асанояама нэхэж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр учраагаа давснаар таван даваа, таван унаатай болжээ.
Жюүрёо зиндааг есөн даваа нэг унаатай Кизакиуми тэргүүлж, түүний араас найман даваа, хоёр унаатай монгол сүмоч Миторюү Б.Төрболд болон Котоновака нар нэхэж байна. Миторюү Б.Төрболд өнөөдөр нутаг нэг бөх Хоошорюү С.Бямбасүрэнтэй оноолт тааран барилдаж өвдөг шороодуулжээ.