Эмэгтэйчүүдэд зориулсан ипотекийн зээл гаргана
Казахстаны эрх баригчид эмэгтэйчүүдэд зориулан орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Эдийн засгийн сайд Руслан Даленов нь өнөөдөр энэ талаар мэдээлсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд жилийн 12 хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдох бөгөөд зөвхөн эмэгтэйчүүд хамрагдах эрхтэй байх юм. Зээлийг хэрэгжүүлэх “Жилстройсбербанк” “Азийн хөгжлийн банк” гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа юм байна.