Турк улс төрийн эргэлт хийхийг завдсан 130 гаруй цэргийн албан хаагчийг баривчлахыг тушаажээ
Измирийн прокурорууд 2016 оны 7-р сард Туркийн нийслэл Анкарад төрийн эргэлт хийхээр завдсан гэж буруутгаж байгаа Фетхуллах Террорист бүлгэмийн (FETO) гишүүдийн эсрэг ажиллагаа явуулж, Туркийн 133 цэргийн алба хаагчийг саатуулах тушаал гаргажээ.
Мэдээлэлд дурдсанаар Туркийн аюулгүй байдлын хүчнийхэн терроризмын эсрэг ажиллагаагаа 44 мужид нэгэн зэрэг явуулж байна. Мөн сэжигтнүүдийн дундах 82 хүн одоо армид алба хааж байгаа цэргүүд аж.
2016 оны 7-р сарын 15-нд Туркийн хэсэг цэрэг, офицерууд төрийн эргэлт хийхийг оролдож, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаахыг завдсан юм. Тухайн үед Стамбул, Анкара хотод болсон мөргөлдөөний улмаас 250 орчим хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн шархадаж байжээ.
Анкара FETO-г төрийн эргэлт хийхийг завдсан гэж буруутгаж байгаа бөгөөд эрүүгийн хэргийн гол сэжигтэн тус бүлгэмийн удирдагч Фетхуллах Гулен нь одоо АНУ-д амьдарч байгаа гэнэ.