АНУ-тай цаашид хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэдгээ Хойд Солонгос илэрхийллээ
Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Хойд Солонгос улсын удирдагчид хандан "Удахгүй уулзъя!" гэсэн утгатай жиргээг өөрийн твиттер хуудаснаа цацжээ. Харин түүнээс нэг хоногийн дараа Хойд Солонгос улс АНУ-тай цаашид хэлэлцээр хийх сонирхолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Төрийн мэдээллийн агентлаг KCNA-аар цацагдсан Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны зөвлөх Ким Ки Гванийн мэдэгдэлд "БНАСАУ болон АНУ-ын талууд дээд хэмжээний уулзалтад гарын үсэг зурахтай холбоотойгоор Ерөнхийлөгч Дональд Трамп тус жиргээгээ твиттертээ оруулсан байх. Гэхдээ бид цаашид АНУ-тай хэлэлцээр хийх хүсэлгүй байна. Тэд бид нарт хэрэггүй" гэж бичсэн байв.
Аравдугаар сард Ким Жон Ун Трамптай харилцах харилцаандаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлж байсан бөгөөд Хойд Солонгосын нэр хүндтэй дипломат ажилтнууд нь ч төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Удирдагч нар бие биедээ итгэж байна" гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч харамсалтай нь, сүүлд болсон 2 талын хэд хэдэн яриа хэлэлцээрүүд бүгд бүтэлгүйтсэн юм.
Улмаар Хойд Солонгос улс АНУ-ыг хоёр талын цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээрийг албаар удаашруулж байна гэж үзэх болжээ.