Дундговь аймгийн Адаацаг сумын дөрөвдүгээр багийн “Зуут” гэдэг газраас энэ оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 18:00-19:00 цагийн орчим иргэн Б, Э нар мотоциклтой гарч Дундговь аймгийн төв орох замдаа осгож нас баржээ.
2019.11.17-ны өдрийн 07:55 цагт Э мотоцикл эвдрээд Сайнцагаан сумын Наран бригад 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км/-т алхаж байна гэсэн мэдээллийг өгөөд сураггүй алга болжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраас таван алба хаагч, нэг автомашинтай, ар гэрээс нь хоёр иргэн, нэг автомашинтай, нийт долоон хүн, хоёр автомашинтай 11.17-ны өдрийн 10:10 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж “Наран” бригадаас хойд зүгт хоёр км-т “Хүн овоот” гэдэг газраас алга болсон хоёр иргэний мотоциклыг 12:28 цагт олж “Наран” бригадаас урд зүгт 4 км-т “Зүлэгт бууц” гэдэг газраас алга болсон иргэдийг хөлдөж нас барсаныг 13:45 цагт олж, цогцсыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.