Америкийн Миссури мужид толгой дээрээ сүүлтэй бяцхан гөлөг олжээ. Тус амьтан хамгааллын төлөөх төрийн бус байгууллагын ажилчид энэ эгдүүтэй бяцхан гөлөгийг бямба гарагт гудамжнаас олсон юм байна. Макс Мишюн байгууллагын мэдээлснээр гадаа маш хүйтэн байсан учраас бяцхан гөлөг бээрчихсэн байжээ. Дөнгөж 10-хан долоо хоногийн настай гөлөгөнд Нархвал гэх нэрийг өгөөд байгаа юм. Нархвал гөлөг толгой дээрээ, тодруулбал түүний хоёр нүдний дунд богинохон сүүлтэй нь олны анхаарлыг татахад хүргэсэн байна. Түүнийг тоглох үед духан дээрх энэхүү сүүл хоёр тийш хөдөлж, хүмүүс ихээр өхөөрддөг гэдэг Макс Мишюны ажилчид онцолжээ.
Бусад нохойны адилаар Нархвал бөгсөн дээрээ сүүлтэйгээс гадна толгой дээрээ ийнхүү нэг илүү сүүлтэй мэндэлжээ. Амьтны эмч нар гөлөгний толгойн рентген зургийг авч, энэхүү илүү сүүл нь түүний бусад эд эрхтэн холбоотой эсэх мөн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг тодорхойлжээ.
Эмч нар бяцхан гөлөгний толгой дээрх сүүл нь түүнд ямар нэгэн сөрөг нөлөөг огт үзүүлэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа юм. Макс Мишюн төрийн бус байгууллагын зүгээс олон хүний анхаарлыг татаад байгаа энэ гөлөгийг үрчлэх болоогүй гэдгийг мэдээлжээ. Тус байгууллагад Нархвалыг үрчлэн авах 50 гаруй хүсэлт ирээд байгаа юм.