Хачгийн тандалт судалгаа хийлээ
Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан санал, аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу Ховд аймгийн 1-р 24 айл, 2-р 24 айл, 2-р цэцэрлэг, 11-р цэцэрлэг, музей, талын хашаа, эрдэм дээд сургууль, гандан хийд зэрэг барилгын дээвэрт үзлэг самналт хийлээ.
Үзлэгийг ЗӨСҮТ-ийн захиралийн 2017 оны А/10 тоот “Хачгаар дамжих халдварын тандалт судалгааны заавар”, 2017 оны 161-р тоот “Халдвар хамгаалалын дэглэм”-ийг мөрдөн хийлээ.
Тус үзлэгээр материал цуглуулан тухайн барилгад амьдарч байгаа айл өрх, ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудын ажилчдаас шимэгч байгаа талаар асууж судалгаа явуулан, өрх, албан байгууллагын 9 цэгт газраас 67 хачиг, 8 амьтны материал дээжлэлээ.
Үзлэг хийсэн газруудын дээвэрт шувууны сангас олон жилийн хугацаанд их хэмжээгээр хуримтлагдаж шимэгч, хачиг өсөж, үржих таатай орчин бий болгож байгаа учир оршин суугчдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хийж ажиллалаа.