Ц.Элбэгдорж: Зарим нь намайг оргож зугтсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугтаад хаачих вэ?
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад олон улсын чуулга уулзалт, хурал зөвлөгөөнд оролцож байгаа юм байна. Сүүлийн үед өөртэй холбоотой гарсан мэдээллийн талаар цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр:
-Би хэд хэдэн олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал цуглаан, зөвлөгөөн, уулзалтад оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож зугатсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугатаад хаачих вэ? Төрийн хамгаалалтууд дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөн, уулзалтынхаа урилга хөтөлбөр мэдээлэл хүргүүлсэн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүн кино зохиолоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хоногуудад заавал оролцох шаардлагатай хөтөлбөрт туссан байгаа. Тэр үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо заавал очно" хэмээжээ.