ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний арван сарын байдлаар 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732-оор нэмэгджээ. Ийн нэмэгдэхэд,
- Салхин цэцгээр өвчлөгчид 2395-аар,
- Тэмбүүгээр өвчлөгчид 503-аар
- Мөөгөнцрөөр өвчлөгчид 73-аар, сүрьеэгээр өвчлөгчид 128-аар,
- Гонококкт халдвараар өвчлөгчид 110-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн нийслэлд өнгөрсөн аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281 болсон байна.