Прокуророос Ц.Элбэгдоржийг дуудаж ГЭРЧИЙН мэдүүлэг авчээ
Прокурорын байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдлоор Таван толгой орд газрыг Хятадын компанид 100 хилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гомдол гаргаж, прокурорын байгууллагад нотлох баримт болгож 170 хуудас материалыг хүргүүлсэн байдаг.
Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн жиргэсэн байдаг.
Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гарагт прокурорын байгууллагаас дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээллээ.