Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна
Доктор, археологич Виллиам Тэйлор Алтайн уулсын мөсөнд шинжилгээ хийсэн байна. Түүний баг хамт олон нутгийн иргэдтэй ярилцахад уулын цас хурдацтай хайлж буйг онцлон хэлжээ. Уулын өндөрлөгт орших мөс хурдацтай хайлах нь олон зүйлийг өгүүлдэг аж. Хэдэн зуун мянган жилийн турш оршсоор ирсэн мөс хайлах нь одоогийн нутгийн нүүдэлчин малчин ард иргэдийн амьдралын хэв маягт маш чухал нөлөөтэй гэж Доктор Виллиам Тэйлор онцоллоо. Монголын хойд хэсэгт орших Хөвсгөлын цаатан ард түмний амьдралын хэв маягт мөс нь мөн адилаар маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цаа буг, мөс цас нь салшгүй холбоотой байгалийн тогтоц юм. Харин баруун Монголын малчин ардад мөс нь ургамал, амьтны усны эх үүсвэр болдгоороо чухал ач холбогдолтой юм.
Монгол улсын цаг уурын өөрчлөлт 1940-2015 оны хооронд дэлхийн дундаж дулаарлаас 3 дахин их явагдсан байна.