Ш.Гантулга: "Монголын үндэсний фронт" албан ёсны бүртгэлтэй
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс өнөөдөр жагсаал хийв. Харин өчигдөр ТЕГ-аас “Монголын үндэсний фронт”-ынхонд албан бичиг хүрүгүүлсэн. Тус албан бичигт "Монголын үндэсний фронт" гэх нэгдлийнхэн албан ёсны бүртгэлгүй, гэмт хэргийн шинж агуулсан яриа, өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан талаар дурджээ.
Энэ талаар тус фронтын тэргүүн Ш.Гантулга "Манайх албан ёсны бүртгэлтэй. Өөрийн гэсэн тамга тэмдэг, санхүүгийн данстай. Наадуул чинь бидний үйл ажиллагааг аль болохоор бүдгэрүүлж, харлуулахын тулд дандаа ингэж янз бүрээр гүтгэдэг юм. Түүний нэг жишээ нь энэ. Ард олон дэмжээд сүйд болох вий гэж айж байгаа юм. Манай бүх зүйл хууль журмын дагуу байгаа" гэсэн тайлбарыг өгчээ.