Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны өдрүүдийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожийн шигшээ багтай нутагт нь тоглож гоолын харьцаа 1:1-ээр тэнцлээ.
Монголын шигшээ баг маргааш Мьянмар улсыг зорино. Тэд 11 дүгээр сарын 19-ний өдөр Мьянмар улсын шигшээ багийн эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо талбайд нь хийх юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг