Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах байсан уу, нэг нам дангаараа хүч түрэн батлах байсан уу?

Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах байсан уу, нэг нам дангаараа хүч түрэн батлах байсан уу?
“ТВ-9” телевиз Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар цуврал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Өчигдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт нар оролцлоо. Зочдын байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр:
 
ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЗОГСООХ ЁСТОЙ
 
-МАН-ын санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд МАХН анхнаас нь  шүүмжлэлтэй хандаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Гэвч баталлаа. Энэ цаг үед ард түмэндээ хандаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлснийг дахин сануулмаар байна. “Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлт гэх хууль бус үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг төрд ойртуулж болохгүй шүү. Та бүхний эрх ашгийг уландаа гишгэж Үндсэн хуулийг зөрчиж танхайрч байна. Энэ хүмүүсийн нэрийг цээжилж аваад дараагийн сонгуульд битгий сонгоосой” гэж хэлсэн. Энэ бол Үндсэн хуульт байгуулалтад халдаж хууль зөрчиж төрийн эрхэнд халдаж байгаа явдал. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд наалдацгүй. Эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлсэн нэмэлт өөрчлөлт боллоо.
 
УИХ 73 дугаар тогтоолыг есдүгээр сарын 11-нд гаргаж ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулах эхийг хавсралтаар баталсан.  Ерөнхийлөгч хориг тавьж 85 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Гэтэл 85 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, байхгүй болсон эхийг баталж байна. Хамгийн наад зах нь УИХ өөрөө шийдэж байхгүй болгосон эхээ батална гэдэг хуулийг басамжилсан, доромжилсон хууль бус бусармаг үйлдэл боллоо. Энэ хууль бус үйл ажиллагаанд оролцсон хүмүүс Үндсэн хуульт байгуулалтад халдсан гэмт хэрэг хийлээ. Цаашид энэ хүмүүсийг сонговол Оюутолгой, ЖДҮ байтугай том луйвар хийх юм байна. Тиймээс эдгээр хүмүүсийг дахиад сонгож болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр МАХН гарц гаргалгаа ярьсан. Саналаа албан ёсоор, цаасаар бичгээр өгсөн.
 
 
Байгалийн баялаг хэний өмч, Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдэл ямар байх, шүүхийг хэн томилохыг ард түмнээс асууя гэсэн. Үндсэн хууль бол ард түмний нийгмийн гэрээ учраас маргаантай асуудлыг ард түмэн хагалж өгөх ёстой.
 
 
Ингэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмний саналаар боловсруулж шийдэх гарцыг удаа дараа хэвлэл мэдээллийн бүх суваг, цаасаар, бичгээр хүргэсэн ч сонсоогүй. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Улс төрийн намуудын өргөн оролцоотойгоор хэлэлцэж баталлаа” гэж ичихгүй худлаа ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар ч улс төрийн намын санал тусаагүй. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Улсад хар өдөр тохиолоо.
 
Эрх баригчид өөрсдийнхөө хууль зөрчсөн байдлаар улс төрийн намууд, иргэдийг хурц зүйл ярихад хүргэж байна. Ард түмэн хууль сахиарай гээд байхад УИХ та нар яаж ч чадахгүй гэж хандаж дураараа хандаж байна. Байгалийн баялаг яагаад хулгайлагдаад, цөөн хүмүүс хагартлаа баяжаад байгаа талаар ард түмэн асуухад УИХ огт өөр зүйл ярьж байна. Байгалийн баялаг бол 3.2 сая монголчуудын дундын өмч. Үүнийг шийдэж чадаагүй нь огт утгагүй. Байгалийн баялгийг ард түмэнд өгнө гэж Үндсэн хуульд тусгасангүй. Нийтийн гэдэг үгээр халхалж төрийнхөн дураараа захиран зарцуулах эрх өгч байна. Засгийн газрыг ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч томилж, болиулдаг. Гэтэл манайх Ерөнхийлөгч ард түмнээс биш парламентаар сонгож засаглалын хэлбэрээ андуурч том алдаа гаргалаа. Үүний цаана 60 тэрбумын хэрэг шиг маш том аюул бий. 60 тэрбумын хэрэгт өгсөн ял бол ганц хүн биш МАН-ын булхайг илчилсэн. Тиймээс 2016 оны сонгуулийг хүчингүй болгож, МАН татан буугдах ёстой. 2020 оны сонгуульд ардын намыг  оролцуулахгүй байж хариуцлага тооцох ёстой. Бусад улс оронд ийм жишиг бий. 2020 онд луйварчид өнжиж шударга хүмүүсээ сонгох хэрэгтэй. МАН 60 тэрбум босгосон, ЖДҮ-гийн өгсөн мөнгө бас 60 тэрбум байсан гээд хоёр тоо нийлж байгаа нь сонин. Авлигач, шударга бус аюултай төрийг байгуулахаар болчихлоо.
 
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа гээд бүх зүйл дуусаагүй. АН батлахад оролцоогүй учраас хүлээн зөвшөөрөөгүй. Ерөнхийлөгч бас саналаа татсан. Нэг намд ашигтай байж болохгүй. Эвлэлдэн нэгдэх гэдэг бол маш чухал суурь зүйл. УИХ-ын Дэгийн хуульд хууль санаачлагч хуулиа татаж болно гэж заасан. Гэтэл Ерөнхийлөгч хуулиа татсан байхад хүлээж авахгүйгээр хууль зөрчиж баталлаа. Одоо энэ даварсан нөхдийг Үндсэн хуулийн цэц зогсоох ёстой. Бид цэцэд хандана. Гэтэл цэцийн дарга барьцаанд орчихлоо. МАН-ын барьцаанд орсон эсэх, цэц тангарагтаа үнэнч байгаа юу гэдэг нь одоо л харагдана. Цэцэд найдахаас гадна бид шахаж шаардана.
 
 
Цэц Үндсэн хууль байгуулалтаа хамгаалж үлдэх ёстой. Цэц шударга ажиллаж чадахгүй бол бид ард иргэдтэйгээ хамтарч тэмцэхээс өөр аргагүй. 2020 оны сонгуульд идэвхтэй оролцож тэмцэнэ. МАХН ард түмнийг үнэгүй орон сууцанд оруулна гэхэд МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байж болно гээд нэг албан тушаалтан шүүхэд даалгавар өгөөд сууж байна. Сонгуульд шударгаар өрсөлдөж, ард түмэн сонгох эрхээ эдлэх ёстой.
 
 
Сонгогчид хар машин, 20-30 мянган төгрөгөнд хууртаж болохгүй. Сургууль, эмнэлэг барьж байна гээд тал мөнгийг нь идэж ууж байгаа хүмүүст хууртаж болохгүй.Харин МАХН ард иргэдийг урьдчилгаагүй, ипотекийн зээлгүй үнэгүй орон сууцанд оруулна гэж байгаа юм. Ийм гарц шийдэл ярихаар сонгуульд оруулахгүй гэдэг. Бид ард иргэдийнхээ өрийг тэглэх, үнэгүй орон сууцанд оруулахын төлөө явна.Харин Ерөнхийлөгч, МАН-ыг хамтрахыг урьж байгаа.
 
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 801 хүн нам байгуулж эвлэлдэн нэгдэх боломжийг хаасан нь ганц хоёрхон нам үлдэж төрийг хувьчилж авах гэж байна. Бусад намуудыг хатаах, цуцаах, үхүүлэх бодлого явуулж байна. Төр засаг иргэдийг  олон удаа хуурч мэхэлж, дээрэлхээд байгаа бол тэмцэх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан 62 хүнийг сонгохгүй байхад дараа дараагийн Их хурал хуулийн дагуу ажиллаж эхэлнэ. Ард түмний оролцоо маш чухал. МАН нийт ард түмний зовлон дээр дөрөөлж хүний хувь заяа, зовлонгоор нь тоглодог нам болжээ. Тиймээс 2020 оны сонгуульд өнжих ёстой.
Хуулийг яаж зохиож баталдаг вэ гэдгийг анхаарах ёстой. Сайн сайхан хүмүүс гарч ирээд сайхан зүйл хийнэ гэж батлах шиг гэнэн зүйл байхгүй. Харин хулгайч гарч ирээд хулгай хийж чадахгүй байхаар хийх ёстой. Байгалийн баялгийг ард түмний өмч гэчихвэл хэн ч халдаж хулгайлж чадахгүй. Бусад намууддаа уриалахад МАН, АН-ын эсрэг нэгдэе. Бид дотроо хагаралдаж явсаар байтал МАН, АН инээж ард түмэн мөнхийн ядуу зүдүү дарангуйлалд байсаар байх болно. Улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж нийтийнхээ төлөө тэмцэх, хүчээ нэгтгэх цаг болжээ. Албан тушаал бол түр зуурынх юм. Харин шударга ажиллаж, ард түмнийхээ төлөө сайн ажиллах хэрэгтэй. Ирэх сонгуульд шударга ёс ялна гэж найдаж байна.
 
 
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат:
ИХ ХУРАЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАХДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЛЭЭ
 
 
-МАНАН-гийн хар хууль батлагдлаа. Энэ хуулийг санаачлах, өргөн барих хэлэлцэх, батлах бүх үйл явц хууль зөрчлөө. Үндсэн хуулийн өөрчлөлтөд дур зоргоороо аашилж, МАН, АН дээд зэргээр хууль зөрчиж хуйвалдлаа. Энэ бусармаг үйл явдалдаа Ерөнхийлөгчийг татан оролцуулж, Ерөнхийлөгч улс төрийн ашиг хонжоо хайсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үед АН барьцаалагдсан, наймаалцах шинжтэй байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэсэг бүлгийн буюу МАНАН дэглэмийн эрх ашгийг хамгаалж ард түмний эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл болсон.
 
Улс төрийн таван нам нэмэлт өөрчлөлтийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Эрх баригч ард түмнийг дээрэлхэж болдог гэж ойлгож байна. Үндсэн хуулийг батлах гэж улайрч байхдаа батлахаасаа өмнө нь дагаж мөрдөх журмын тухай хууль хэлэлцэж увайгүй аашиллаа. Энэ Их хурал Үндсэн хууль батлахдаа аймшигтай гэмт хэрэг үйлдлээ. Гуравдугаар хэлэлцүүлгийг ганц хоёрхон хоног хэлэлцээд баталлаа. Гуравдугаар хэлэлцүүлгээр зүйл заалт бүрээр хэлэлцэж 57 гишүүнээр батлах ёстой байтал хуулиа өөрчилж ганцхан алхаар батлах хуйвалдаан хийсэн. Эрх баригчид өдий хүртэл хийж ирсэн хулгай, луйвраа хамгаалж авч үлдэх гэж улайрсаар байгаад хууль бус зүйл хийлээ. Цэцийн дарга нь гадаадад шившиг болж байхад Гадаад харилцааны сайд, УИХ-ын дарга  нь өмгөөлж байна. Эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг барьцаалахын тулд даргыг нь ямар ч хамаагүй байдлаар хамгаалж байна. Нийгмийн даатгалын мөнгийг хулгайлчихаад ард түмнээр төлүүлэх гэж байна.
 
 
МАН-ыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг шүүх нотолж 60 тэрбумын хэрэгт ял оноосон. Гэтэл хоёр хүнээ золиослоод МАН буруугүй үлдэж байна. Захиалгыг нь биелүүлсэн хүмүүсийг хамгаалах ёстой. МАН, АН нэг субьект болсныг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт харууллаа. Олон намын системийг устгаж нэг намын дарангуйллыг тогтоож МАНАН дэглэмийг Үндсэн хуулиар мөнхжүүллээ.
 
 
Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль бусаар баталсан 75 нөхрийн бусармаг үйлдлийг Ерөнхийлөгч зогсоож өгнө үү. МАН-ын барьцаанд байгаа Үндсэн хуулийн цэцэд итгэхгүй байна. Илт хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь Ерөнхийлөгч хориг тавьж зогсооно гэж итгэж байна.
 
 
Монголын ногоон намын дарга  О.Бум-Ялагч:
МАНАН АРД ТҮМНИЙ ДАЙСАН БОЛСОН
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ямар ч ойлголтгүй хүмүүс энэ хуульд гар хүрлээ.  Энэ парламентад хууль өөрчлөх наад захын ёс зүй байхгүй.  МАН-ын 62 гишүүний 52 нь ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан.  Төсвийн хулгайчид юм.   Гэтэл хэргээ хүлээх битгий хэл ард түмний чухал баримт бичигт гар хүрч өөрсдийн эрх дархаа хамгаалж үлдэхээр улайран тэмцэж байна.  Үүнийг манай нам  хүлээн зөвшөөрөхгүй.  Ард түмэн ч гэсэн нэгдэж тэмцэх хэрэгтэй.  Үндсэн хуулийг өөрчлөх явцад  хуулийн алдаа гаргасан.   Сүүлдээ хуулийн төсөлгүй болтлоо мухардалд орсон.   Гэтэл ийм хууль бус хулгайн зарчмаар баталсан Үндсэн хуульд итгэх итгэл үнэмшил ард түмэнд байхгүй.  Мөн хууль зөрчсөн төрийн мөнгөнд гар хүрсэн ийм хүмүүст итгэх ард түмэн байна уу.  Тэгэхээр одоо эд нартай ямар нэг ёс зүй, хэлэлцээр яриад ерөөсөө нэмэргүй юм байна.  Зүгээр ч  Төрийн ордныг шорон болгох хэрэгтэй.  Ордныхоо гадаа Сүхбаатарын талбай дээр гэрээ бариад шилжилтийн Засгийн газраа байгуулах хэрэгтэй.   Саяхан АТГ-аас гаргасан мэдээллээр авлигын мөнгөний асуудал 11.9 их наяд болсон байна.  Бараг улсын төсвөөсөө их хөрөнгийг энэ авлигачид залгичихаж байна.  Яаж ийм шударга ёс байх юм.  Парламент яаж  оршин тогтнох уу.  Бид Үндсэн хуульдаа Засгийн эрх ард түмний гарт байна гэж заасан.  Гэтэл энэ парламент тэр зарчмаа алдаж ирлээ.   Тэгэхээр бидэнд одоо тэмцэхээс өөр гарцгүй.    2019 оны арваннэгдүгээр сарын 14 бол түүхэнд хар өдөр боллоо.  Пүрэв гариг.  Тэгэхээр цаашид пүрэв гариг болгонд Төрийн ордныг тойрж жагсаал цуглаан зохион байгуулах хэрэгтэй. Тэдэнд  ард түмэн байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  Германд нэгэн үе тэмцлийн жагсаал болж байсан.  Тэд ард түмэнтэй орон гэдгээ баталсан.  Яг түүн шиг бид ч гэсэн энэ луйварчдад ард түмэн байдаг болохыг мэдрүүлмээр байна. Олигархиуд ард түмнийг дандаа хуурч ирсэн.  Олон жил хуурлаа. Энэ хуулийг өөрчлөөд амьдрал сайхан болгочихно гэж ярьж байна.   Гэтэл яг газар дээрээ тэгж чаддаггүй.  Тэмцэл дургүйцлээ илэрхийлэх ёстой.   Хулгайч нар төрд гарчихаад байна.  Тэдний энэ бусармаг үйл ажиллагааг  зогсоох хэрэгтэй.  Өөр арга зам байхгүй.  Нэгэн үе Түдэв гуай “Та бүхний толгойн дээр баас шээс асгаад байхад яагаад зүгээр байна” гэж байсан.  Яг тэрэн шиг л юм болж байна.  Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй.  МАНАН бол аль эрт ард түмний дайсан болсон.  Тэгэхээр дайсантай яаж тэмцдэг билээ.  Тэднийг устгах хэрэгтэй.  Хоёр арга байгаа юм.  Нэгдүгээрт сонгууль.  Үүгээр сайн сайхныг авчирах гэж  үзээд чадаагүй.  Одоо нэг арга байгаа нь Үндсэн хуульд зааснаар Засгийн эрхийг ард түмэн авах юм.   Энэ заалтаа хэрэгжүүлж, шилжилтийн Засгийн газраа байгуулах нь зүйтэй.  Тэгэхгүйгээр энэ шуналтай хулгайчдын тэжээж дийлэхээ болилоо.   Авлигын мөнгөө ард түмний төсвөөс авч байна.  Энэ зөрчил арилахгүй, цаашид ч байсаар байна.
 
 
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:
ТҮҮХЭНД ХАР ӨДӨР ГЭЖ ТЭМДЭГЛЭНЭ
 
 
-Өнөөдөр /өчигдөр/ Монголд хар өдөр тохиолоо. Монголд ард түмэн засгийн эрхийг барьж байна уу, нэг намаар удирдуулсан хэсэг бүлэг этгээд ард түмний нэрийн өмнөөс засаг бариад байна уу гэдэг асуулт гараад  байна.  Саяхан Ерөнхийлөгч энэ нөхдүүдийн зунжингаа хэлэлцсэн гэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хориг тавьсан.  Энэ хориг нь   Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц дуусгавар болсныг харуулсан үйл явдал юм. Гэтэл тэдгээр нөхдүүд хоригийг хүлээж авсан дүр эсгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг цааш хэлэлцээд явсан. Уг нь хоригийг хүлээж авснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үйл явц зогсч, үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсвэл Үндсэн хууийг шинэчлэх асуудал байгаа бол эхнээсээ дахиан хуулийн  төсөл өргөн бариад хэлэлцээд явах байсан. Гэтэл Үндсэн хууль, бусад хуулийг уландаа гишгэж, тэр дундаа  хүний  эрх, сонгох, сонгогдох эрх, эвлэлдэн нэгдэх эрх рүү халдсан партизаны улстөрчдөөрөө санал өгүүлсэн айхтар үйл явдал болж өнгөрлөө. Гэхдээ бид  хууль батлагдаад дуусчихлаа  гэж үзэхгүй байна. Үүний цаана гарц байгаа гэж бодож  байна. Энэ боломжуудыг бид алдаж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах ёстой. Ерөнхийлөгч  ямар учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавьсан бэ, энэ учраа  ирэх өдрүүдэд тайлбарлах болов уу. Зөвшилцөлд хамтарч орсон АН нь хэлэлцүүлгээ хаяад явчихсан байгаа. Тэр нөхдүүд мөн тайлбараа хэлэх байх. Нөгөө талаас  өнөөдөр Үндсэн хуулийг зөв шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй  манаачийн үүрэг гүйцэтгэдэг  Үндсэн хуулийн цэц гэж байгууллага бий. Тэгэхээр  Үндсэн хуулийн цэцэд хандах боломж бий. Ингээд болдоггүй юм бол, ард түмэн засгийн эрхээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг өөр арга зам руу орох  боломж бий. Нэг үгээр хэлбэл, бид Д.Сүхбаатарын талбайгаа дүүргэж эсэргүүцлээ илэрхийлэх бололцоо бий. Хэдийгээр энэ нөхдүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа гэж зураг хөргөө авахуулж алга ташаад, олон нийтийн сүлжээ  цахим хуудсуудаар  өөрсдийгөө  дэмжүүлсэн мессэжийг зохион байгуулалттайгаар  илгээж байгаа ч гэсэн Монголын ард түмний зүрх сэтгэлд өөрсдийнх нь  баталсан  өөрчлөлт байгаа, эсэхийг энэ нөхдүүд өнөө орой унтахдаа бас бодож маргааш сэрээсэй. Яах гэж Үндсэн хуулийг өөрчлөх гээд, эсвэл шинэ Үндсэн хуулийн тухай яриа өрнөдөг юм бэ гэхээр энэ бол нийгмийн гэрээ. Монголын ард түмэн 1992 онд баталсан Үндсэн хуулиас хойшх хугацаанд нийгэм эдийн засгийн байдал, аж амьдрал нь яаж өөрчлөгдсөн бэ, сайжирсан уу, муудсан уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Юуны өмнө улс орныг удирдаж байгаа улс төрийн хүчнүүдийн нэг чухал хариуцлагын асуудал бол ард түмний ахуй амьжиргаар сайжруулахад чиглэж байх ёстой. Гэтэл УИХ-ын өнгөрсөн хэдэн сарын турш  яриад хийсэн өөрчлөлтүүд нь ерөнхийд нь хэлбэл ерөөсөө л сандал ширээ, албан тушаалын тухай байлаа. Тэр нь шүүгчийн томилох уу, болих уу, хэн нь Ерөнхий сайд байх вэ, давхар дээл үү, дан дээл үү гэх мэт. Үүнээс өөр ард түмний амьдралд наалдах ямар зүйл заалтыг хэлэлцэж баталсан бэ гэхээр нэг зүйл, заалт яригддаг. Тэр нь байгалийн баялагтай холбоотой асуудал. Гадныхан Монголыг “Эрднэсийн арал” гэж ярьдаг. Бид энэ арал дээр амьдарч байгаа юм бол яагаад  хүмүүсийн амьдрал ядуу дорой байгаа юм бэ. Яагаад хүн амын цөөөхн хувь нь төсөөлшгүй баян тансаг амьдраад, олонх нь ядуу буурай амьдарч байна вэ. Тэгэр газар шиг  ялгаатай энэ байдлыг арилгахад Үндсэн хуулийн өөрчлөлт юм уу, шинэчлэлт нь чиглэх ёстой байсан. Харамсалтай нь ийм үйл явдал болсонгүй. Тэгэхээр байгалийн баялагтай холбоотой заалт эргэж яригдах болов уу гэж гэж бодож байна. Байгалийн баялгийг өгөөжөөр нь хүртээе, 51 хувийг нь ард түмэнд хүртээе гэдэг асуудал ихээхэн яригдсан. Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх санаа нь эхнээсээ буруу байсан. Бид нэлээн хэдэн жил төрийн дээр нам гарчихлаа гэж ярьсан, шуугисан. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  төрийн дээр нам, намын дээр намын дарга гарчихаж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, намын дарга Засгийн газраа бүрдүүлнэ, намын дарга парламентаа атгана,  парламентын даргыг томилно, шүүхийг бас мэдэх нь. Хатуухан хэлэхэд, намын даргын засаглалын улс болох нь. Тиймээс энэ бол төрийн эргэлтийн шинжтэй, аюултай үйл ажиллагаа. Иймд бид өнөө орой телевизийн шууд  нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлж байна. Энэ өдрийг хар өдөр гэхээс өөр аргагүй. Монголын ард түмэнд, улс төрийн намуудад, Ерөнхийлөгчид  эрүүл саруул ухаан байгаа бол энэ үйл ажиллагааг зогсоох ёстой. Хэрэв улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл саруул ухаан байгаа бол энэ  балмад үйл ажиллагааг  зогсоохоос өөр арга байхгүй. Монгол Улсад уруудах зам руугаа орно, улс оронд аюултай байдал бий болно. Монголын ард түмний эрүүл саруул ухаанд үргэлж найдах ёстой, итгэх ёстой. Гэвч жам ёсны хөгжлөөс нь ухраах, буцаах хүч үйлчилж байна. Тэрийг бид МАНАН гэж нэрлэдэг, мөн шинэ МАНАН  ч гэж ярьдаг. Энэ байгаа цагт шударга сонгууль болно гэдэгт итгэх аргагүй. Санал хураалт гэхэд л хар хайрцаг гэж ярьдаг нь төвлөрсөн систем. Үүнд халдаж хакердаж болдогийг олон улсын туршлага харуулсан. Гэтэл манайд ийм тогтолцоо үйлчлээд одоо бүр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан хэдэн үеэрээ Монгол Улсад дарлаж суудаг хун тайж нар бий болох гэж байна. Монгол түмэн эрүүл саруул ухаанаар үүнийг шүүж энэ бусармаг үйл явдлыг  таслан зогсоох ёстой.
 
 
Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт:
ЭНЭ ҮЙЛ ЯВЦ НЬ НАМУУД ИРГЭДИЙГ ЭВЛЭЛДЭН НЭГДЭХЭД ТҮЛХЛЭЭ
 
 
-Үндсэн хуулийн “Дордуулсан долоон өөрчлөлт”  гэж бид  яриад байдаг. Тэгвэл сая доромжилсон өөрчлөлтүүдийг хийчихлээ. Энэ бол доромжлол, басамжлал. УИХ өнгөрсөн таван сарын турш хэлэлцлээ гээд байна. Хэлэлцүүлэг биш хүч түрэмгийлсэн, залилан мэхлэх шинжтэй зүйл болсон. Сүүлд нь Ерөнхийлөгч орж ирж хэлэлцүүлэг хийе гээд улс төрийн намуудыг цухас оролцуулан таван минутаар хальт хальт  үг хэлүүлсэн. Үүнээс өөр олон намын оролцоо, намуудын зөвшилцөл хэлэлцүүлгүүд хийгдсэнгүй. Дараа нь ард нийтийн санал асуулга явуулна гээд түүнээсээ буцсан. Энэ доромжлол, басамжлал үргэлжлэхгүй. Өнөөдөр  энд чадаж байна гэж өөрсдөө хийж үзүүлээд байгаа ч гэсэн эргээд улс төрийн намууд нэгдэх,  ард иргэд шударга ёсны төлөө эвлэлдэн нэгдэх боломжийг нээлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт цааш хэрэгжих, эсэхийг цаг хугацаа харуулна. УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ Үндсэн хуулийг баталж чадсангүй. Доторх бүрэлдэхүүний олонх нь  нь гэмт хэрэгт холбодсон, шалгагдаж байгаа, сая 60 тэрбумын хэрэгт хоёр хүн ял шийтгүүлсэн нь 2016 оны сонгуулиар эрх авсан эрх баригчид   ямар хүмүүс вэ гэдгийг харуулж байгаа.
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөөгүй хэдэн заалт бий.Энэ бол Үндсэн хуулийн  нэгдүгээр зүйлийн 1.2-т  байгаа зарчим. Хуулиа дээдлэх ёстой. Хуулиа дээдэлж, хулуиа мөрдөж, хуулиа хэрэгжүүлж  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Гэтэл ингэсэнгүй. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан энэ өдрийг би бас “Хар өдөр” гэдгээр нь түүхэнд тэмдэглэх ёстой гэдэгтэй санал  байна. Энэ бол хууль дээдлэх зарчмаа уландаа гишгэсэн өөрчлөлт боллоо. Хуулийн дагуу өөрчлөлт  хийх ёстой байсан. Бид хуулийн дагуу амьдрах учиртай. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т байгаа шударга ёсны зарчим хаачив. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар олон зүйл дээр худалч гэдгээ харуулсан. Төрийн түшээд дунд ч худалч гэдгээ харуулсан хүн олон байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр би асууж байсан хууль өөрчлөгдсөнөөр хүний бодол, үйлдэл өөрчдөгддөг үү. Жишээ нь,  манай Үндсэн хууль муу байсан учраас хэдэн дарга маань хулгайч болчихсон юм байна л даа. Одоо хуулиа өөрчилсөн болохоор бид хулгай хийхгүй гэж хэлэх нь л дээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдсан энэ асуудлууд , өнгөрсөн хугацаанд нийгэмд байсан авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүдийг бүгдийг тогтолцооны буруу байсан гэж хэлээд “Тогтолцоо буруу, хууль буруу байснаас бид хулгай хийгээд  хөрөнгжсөн юм аа”  гэдэг ийм л логиктой зүйлийг эрх баригчид яриад  байна. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд огт хөндөгдөөгүй, дордуулсан долоон өөрчлөлтөд ч ороогүй хууль дээдлэх, шударга ёсны зарчим, ардчиллын зарчим, үндэсний эв нэгдлийг хангах зарчим зэрэг зургаан зарчимаа баримтлаагүйгээс  болж өнөөдөр нийгэмд маш ноцтой хагарлыг үүсгэчихлээ. Үүнээс цааш нийгэмд ямар нэгэн эмх замбараагүй байдал, Төрийн ордны хашааг давах гэж байсан гэж хэдэн хүнийг яллах гээд байх шиг байгаа энэ бүгд өөрсдийнх нь хийсэн хууль бус үйлдэл, дарамтлал, басамжлалын хариуд ард түмэн өөрсдийн эрх, эрх чөлөөний төлөө цаашдаа тэмцэж таарна гэдгийг хэлмээр байгаа юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг  боолчлол, дарангуйлал, мөлжлөгийг ард иргэд нь эсэргүүцэж зэвсэглэн босохоос урьдчилан сэргийлж  хийсэн байдаг. Тэгвэл өнөөдөр төрийн энэ  дарангуйлсан, дарамталсан, басамжилсан, доромжилсон, даажигнасан  зүйлээс болж ард иргэд босч тэмцэхдээ тулах нь байна шүү дээ. Үнэхээр эрх баригчид үүнийг хүсээд байгаа бол ард түмэн татгалзаж байгаагүй. Ард түмэн нөхцөл байдлыг ойлгож байгаа, шударга ёсыг хүсч байгаа. Тиймээс нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх,  хууль дээдлэхгүй байх ийм жишгийг эрх баригчид  өөрсдөө бий болгосон  учраас цаашид ямар асуудал үүсэхийг таашгүй. Монголчууд нийтээрээ ухаарч, нийтээрээ зөвийн төлөө зогсвол хохирол багатайгаар энэ асуудлаас гарах байх гэж харж байна.
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх энэ бантанг цаашид яриад байх шаардлага байна уу, үгүй юу. Дэлхийд байхгүй гажиг тогтолцоог бий болголоо. Парламентын юм уу, Ерөнхийлөгчийн юм уу аль нь ч мэдэгдэхгүй. Тэгэхээр энэ цаашаа явахгүй. Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан энэ үйл ажиллагааг   зогсоохгүй бол цаашид маш аюултай байдал бий болж байна. Иймд бид тууштай эсэргүүцнэ. Ард түмэнд хэрэгтэй зүйл гэвэл төри йг хариуцлагатай, хяналттай болгож өгөөч гэдэг хүсэлт байгаа. Төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн бусад баталгааг нь хангах, хүний  эрх зөрчих явдалтай тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй. Төр өнгөрсөн 30 жил энэ үүргээ биелүүлээгүй. Тиймээс нэг хэсэг нь хагартал баяжиж, нөгөө хэсэг нь туйлдаа ортол ядуурч боол нь болсон. Иймд ард түмний хяналтын байгууллага байгуулах ёстой. 60 тэрбумын орой намын дарга гарч суусан мафийг Үндс эн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болголоо, үүнийг таслан зогсоох ёстой. Эрх баригчид эрх мэдлээ лавшруулж үргэлжлүүлэх гэж байна. Түүнээс ард түмний амьдралыг сайжруулъя гэсэн хүсэл сонирхол алга. Хөндөгдсөн заалтууд бүгд ийм. Төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Одоо бүр цагаандаа гараад Үндсэн хуулийг өөрчилж байна. Одоо бид яах вэ гэвэл шударга шүүхтэй болох ёстой. Өнөөдөр нийгмийг бухимдуулж байгаа бүх үзүйлд Эрүүгийн хуульд бий. Шоронд байх ёстой нь тийшээ орохгүй, ядуу иргэд ял авч байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419